Хайх

Baby Boom: Жирэмсний үеийн гоо сайхны талаарх домгууд

Baby Boom: Жирэмсний үеийн гоо сайхны талаарх домгууд

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Олны танил одууд төрснийхөө дараа үзэсгэлэнтэй хэвээр байдаг талаар бэлтгэл хийн, галбиржуулах массажинд явдаг гэж хэвлэлээр ярьцгаасан байдаг. Buro 24/7 ийм үгэнд итгэхгүй байхаар шийдэж мэргэжилтэнд хандлаа.

7 см-ийн өндөртэй өсгийт дээр хялбархан явж буй жирэмсэн Виктория Бекхэм, төрснөөсөө хэдхэн сарын дараа загварын үзүүлбэр дээр алхах Хайди Клум болон Миранда Керр. Тэдний нууц юунд байна вэ? Өнөө үед бүх амжилтаа сайн генийн ач тус биш харин хүч хөдөлмөрийнхөө хувийн фитнесс багшийнхаа ач хэмээн хүлээн зөвшөөрөх чиг хандлага үүсээд байгаа. Бид мэргэжилтэнд хандаж эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, физик эмчилгээний эмч нөхөн сэргээх «Лапино» клиник эмнэлгийн орлогч дарга Елена Силантьеватай уулзлаа. Төрснөөс хоёр долоо хоногийн дараа биеийн тамирын заал уруу гүйх нь зөв эсэх, мөн эмэгтэйн бие махбодод ямар горим сайн, ямар нь муу байх талаар асуулаа.

Baby Boom: Жирэмсний үеийн гоо сайхны талаарх домгууд (фото 1)

Эхний бөгөөд хамгийн ихээр тулгардаг домог бол "төрөх эмнэлгээс гарангуутаа шууд хүчний дасгалууд хийж эхлэх хэрэгтэй" гэсэн үзэл байх

Юун түрүүнд жирэмслэлтийн үед өөх хуримтлагдан жин нэмэгдэх бөгөөд бие махбодын бүрэн шинэчлэл явагддаг маш хүнд үе гэдгийг тодруулах гэсэн юм. Энэ юугаараа аюултай байж болох вэ? Шөрмөс болон мөгөөрснүүд хэвийн байдалдаа орох хүртэл бүсгүйчүүд маш амархан хөлөө гэмтээж мэдэх эсвэл шөрмөс нь татах аюултай. Өдөр тутмын амьдралд энэ бүх аюул тохиолдож болно гээд бодохоор хүчний дасгал хийж эхэлбэл юу болох вэ? Гүйлт, ямар нэгэн гимнастикийн ачаалал энэ бүгд гэмтээх магадлал өндөртэй. Жишээ нь өвдөгний холбоос амархан гэмтдэг шүү дээ.

Гэхдээ галбираа авч үлдмээр байна шүү дээ. Загвар өмсөгчид төрснийхөө дараа яаж тийм үр дүнд хүрдэг юм бэ?

Супер загвар өмсөгчид төрснийхөө дараа хурдан хуучин байдал уруугаа ордог учир нь тэдний бие махбод хүчний ачаалал даагаад сурчихсан байдаг. Тэд "топ" байхын тулд хэзээ ч бэлтгэлээ алгасаж байгаагүй бөгөөд амьдралын маш идэвртэй хэв маягтай байдаг. Магадгүй жирэмсэн байхдаа ч хичээллэдэг байсан байх. Яагаад гэвэл галбираа хурдан сэргээхийн тулд булчингийн систем нь сулраагүй байх нь чухал шүү дээ. Булчингийн масс гэдэг ойлголт байдаг. Энэ нь бидний идэвхтэй байдлын ачаар өмнө нь хуримтлуулсан булчин юм. Түүнчлэн эсийн масс гэдэг нь бодисын солилцоонд оролцдог эсүүд юм. Эсийн масс нь үргэлж идэвхтэй байвал сайн байдаг. Тэр нь бидний калорийг хэрэггүй газар хуримтлахаас сэргийлэн гол үйл ажиллагааг сайжруулдаг юм. 

 

цааш үзэх