Хайх

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн

Бүрэн бэлтгэгдсэн

Text: Б.Энхжин


Зураг:

Арьсныхаа асуудлыг шийдэхийн тулд юун түрүүнд дэлгүүр гүйн “зөв” гоо сайхны бүтээгдэхүүн хайхаас өмнө зүгээр л хоолондоо анхаарахыг Александра Новикова зөвлөж байна

Бүх эмэгтэйчүүд сайхан арьстай байхыг хүсдэг. Орчин үеийн анагаах ухаан энгийн нүүрний массажнаас эхлээд гиалуроны хүчлийн тарилга гээд үр дүнд хүрэх олон төрлийн боломжийг өгч байгаа. Тэд үнэхээр үр дүнгээ өгдөг ч ихэнхидээ хэсэг зуур, хамгийн уртдаа хагас жилийн хугацаанд л үргэлжилдэг байна. Анагаах ухааны аргуудаас гадна нүүр цэвэрлэгч, тос, тоник гэх мэт тэргүүлэгч брэндүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг мөн хэрэглэж болно. Гэсэн хэдий ч ямар нэгэн чанартай үр дүнд хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Учир нь ихэнх тохиолдолд гоо сайхны "шидэт сав" дотор ямар орц найрлага байгааг илэрхийлсэн тэмдэглэгээг хүмүүс мэддэггүй. Эцэст нь хамгийн сайн сурталчилсан бүтээгдэхүүнийг сонгож авдаг ч сурталчилгаа чанарын баталгаа биш шүү дээ. Үүний нэг гол жишээ нь комедоген агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн юм. Тэд арьсны нүхийг бөглөж, батга үүсэх нөхцөл бүрдүүлдэг гэдэг шүү дээ. Комедогены найрлагад эрдэнэшиш, самар, тоор, бүйлс, шар буурцагийн тос бий. Мөн түүнд ланолин, вазелин, тосны хүчил, хүхэр гэх мэт бодисууд ордог. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа анхаарах хамгийн чухал зүйл бол "Комедоген биш" (Non comedogenic) буюу найрлагандаа байгалийн гаралтай түүхий эд агуулсан бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.

Одоо хоол хүнсний талаар ярьцгаая. Арьсыг гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болиход л та ямар ч хэрэггүй гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарцуулах хэрэггүй болно. Итгэхгүй байна уу? Тэгвэл яг одоо туршилтаа эхлүүлээд үз. Таны арьс ямар хурдан эерэг өөрчлөлтөнд орохыг хараад та гайхах болно. 

Ингээд бидний арьсыг хамгийн их мэдрэмтгий болгодог таван хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг харцгаая.

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн (фото 1)

Сүү

АНУ-н анагаах ухааны мэргэжилтэн, зөв хооллолт, хүнсний мэргэжилтэн эмч Фрэнк Липман үнээний сүү арьсан дээрх тууралтыг нэмэгдүүлдэг гэжээ. Сүү нь байгалиасаа л амьтны үр төлийг хооллоход зориулагдсан ба тийм ч учраас өөх тос, уураг, нүүрс уснаас гадна өсөлт, хөгжлийг хурдасгах бодис агуулдаг. Липманы баталснаар үнээний сүүнд 60 гаруй төрлийн гормон бий. Тэдний дийлэнх нь анаболик стеройд (тамирчид булчингаа хөгжүүлж томруулахад ашигладаг) агуулдаг ажээ. Ямар ч сүүн бүтээгдэхүүн нь тестостерон, прогестерон, инсулин болон бусад сэргээгч бодисуудыг агуулдаг. Лактоз (сүүний сахар) нь арьсны стеройдын үйлчилгээг нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр аяга сүү нь энэхүү гормоны түвшинг 300 хувь ихэсгэдэг. Энэ бүхэн бидний арьсны асуудал болж, батга гарах гол шалтгаан болдог ажээ.

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн (фото 2)

Элсэн чихэр

Элсэн чихрийг хэт их хэрэглэхэд биеийн бүх эрхтэн, тогтолцоонд В амин дэмийн тархалт явагддаг. Энэ нь мэдрэлийн сэргэлт, ходоодны хямрал, тогтмол ядрах мэдрэмж, хараа муудах, цус багадалт, булчин болон арьсны өвчлөлд хүргэдэг. Мөн элсэн чихрийн илүүдэл нь гликацид хүргэдэг байна. Эцсийн үр дүнд гликаци нь арьсыг залуу, зөөлөн байлгах уураг буюу коллагенийг гэмтээдэг. Тиймээс та сайхан арьстай байхыг хүсвэл амттангаас татгалзах хэрэгтэй болох нь.

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн (фото 3)

Давс

Давс болон хурц хоолны хэт хэрэглээ нь арьсны ерөнхий нөхцөлд тэр тусмаа нүдний орчмын арьсанд нөлөөлдөг байна. Давстай хоол хэрэглэсний дараа биенд илүүдэл шингэн хуримтлуулж энэ нь нүдний доор хаван болон уут үүсгэдэг. А болон С амин дэм, төмрийн дутагдал болон цус багадалт нүдэн доор хар хүрээ үүсэх шалтгаан болдог. Хэрэв ийм асуудалд өртвөл судасны ханыг бэхжүүлдэг ус, ногоон цай ууж жимс, ногоо болон амин дэм, эрдэс бодис хэрэглээрэй. Мөн та хоолондоо давс хэрэглэхгүй байна гэдэг нь хоолноосоо бүрэн хассан гэсэн үг биш. Давс нь халуун шоколад, бяслаг, эрдэнэшиш гэх мэт таны төсөөлөө ч үгүй зүйлсэд агуулагдаж байгаа.

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн (фото 4)

Кофе

Ямар төрлийн арьстайгаас үл хамааран ямар ч хүнд кофеноос болж батга гарах боломжтой. Мөн кофе нь бидний арьс, гоо сайханд чухал шингэн алдахад хүргэдэг. Шингэнээр дамжуулж хүн амин дэм, эрдэс бодисоо ч бас алдаж байдаг. Хамгийн гол нь коллагены боловсруулалтыг бууруулах замаар арьсны эрт хөгшрөлтийн шалтгаан болно. Өглөөдөө кофе уух тийм их шаардлагатай гэж үү?

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн (фото 5)

Цавуулаг

Холимог, эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс хэрэглээнээсээ хасах хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Цавуулаг нь ходоодны салстыг гэмтээж үрэвсэл үүсгэхэд нөлөөлж, хоол боловсруулалт муудан тэжээллэг бодисын шингээлтийг гэмтээдэг байна. Чухал хэрэгтэй микро болон макро элементүүдийн дутагдал үүсвэл дархлаа муутгадаг. Цавуулаг нь улаан буудай, хөх тариа, арвай, будаа, шар будаа, шош, эрдэнэ шиш болон төмсөнд агуулагддаг байна. Гэхдээ ийм амархан бүгдээрээ илрэхгүй бөгөөд мөн "нуугдмал" цавуулаг ч бий. Энэ нь хиам, үйлдвэрийн амттан, зайрмаг, тараг, бяслаг, майонез гэх мэт маш олон бүтээгдэхүүнд агуулагддаг. Та цавуулаггүй хүнсээр дагнан хооллож үзээд, арьсанд тань хэрхэн нөлөөлөхийг бодитоор харж болох юм. 

Бидний арьсыг хамгийн ихээр гэмтээдэг 5 хүнсний бүтээгдэхүүн (фото 6)

цааш үзэх