Хайх

Чёлкны хэлбэрийг хэрхэн зөв сонгох вэ?

Чёлкны хэлбэрийг хэрхэн зөв сонгох вэ?

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Бюро 24/7

Далий чёлкГадаад төрхөө огцом өөрчлөхөөс эмээж буй хүмүүст тохирох чёлк. Далий чёлк нь ихэвчлэн урт тавигддаг тул нүүрэнд томоохон өөрчлөлт оруулахгүй. "Гол нь чёлкны тань хамгийн богино хэсэг нүүрний чамархайн хэсэгт биш харин нүдний хүүхэн харааны орчим таарч байх учиртай. Ингэснээр таны нүүрний пропорц алдагдахгүй юм. Ийм чёлк нь богино үсэнд илүү зохидог" хэмээн Birdie салоны ахлах мэргэжилтэн зөвлөлөө.

"Далий чёлк нь тэгш өнцөгт ба дөрвөлжин хэлбэрийн нүүрийг тэнцвэржүүлж өгдөг. Энэ төрөл нь урт ба богино тайралтанд, мөн шулуун эсвэл долгионтой үсэнд илүү тохиромжтой" хэмээн Redken брэндийн мэргэжилтэн нэмж хэллээ.

Толгойн орой хэсгээс эхлэх өтгөн чёлкИйм төрлийн чёлк тайрахдаа үс тань өтгөн эсэхийг анхааралдаа аваарай. Учир нь энэ чёлк нь их хэмжээний үс шаардах болно. Мэргэжилтний тусламжтайгаар үсээ зөв хуваарилах нь их чухал юм шүү. "Урт духтай хүмүүст энэ нь төгс сонголт болно. Мөн бага зэрэг долгионтой эсвэл уг хэсэгтээ хөвсгөр үсэнд сайхан харагддаг" хэмээн Noir салоны мэргэжилтэн зөвлөж байна.

"Өтгөн чёлк нь урт үсэнд, эсвэл каре төрлийн богино тайралтанд сайхан зохидог. Мэдээж үс өтгөн байх тусам ийм төрлийн чёлк тавихад хялбар байх болно. Гэхдээ хэрвээ таны үс нарийн ширхэгтэй бол үснийхээ хуваарилалтыг зөв хийснээр мөн ухаалаг будалтын ачаар илүү өтгөн харагдуулах боломжтой" гэж Redken брэндийн мэргэжилтэн онцоллоо.

Тэгш бус хэмтэй шингэн чёлкТэгш бус хэмтэй чёлк нь зарим нүүрний хэлбэрт зохидоггүй ч, төрхийг илүү гранж, хэнэггүй харагдуулах чадвартай. "Ийм чёлкийг янзлахад хялбар бөгөөд долгионтой үсэнд маш гоёмсог харагддаг" хэмээн Noir салоны мэргэжилтэн хэллээ.

"Тэгш бус хэмтэй чёлк цөөн тооны хүмүүст л зохидог. Гэхдээ та яг ийм чёлктой болохыг хүсвэл мэргэжилтэнтэйгээ зөвлөлдөж, үснийхээ уртыг тэгш бус хэмтэй тайрахын оронд зарим хэсгийг нь шингэн, заримыг нь өтгөн байлгахаар сонголтоо хийгээрэй" гэж Birdie салоны мэргэжилтэн зөвлөж байна.


Франц маягийн богино чёлкЭнэ улиралд тренд болсон засалтуудын нэг бол хөмсөгнөөс хэдэн сантиметрийн дээр орших богино чёлк юм. "Богино чёлк загварлаг, цаг үетэйгээ нийцсэн харагдана. Боб болон пикси богино тайралттай үсэнд сайхан зохино. Ийм чёлктой бүсгүйчүүд маш өвөрмөц харагддаг шүү" хэмээн Toni & Guy салоны арт-директор хэллээ.

"Франц маягийн богино чёлк нь буржгар үсэнд хамгийн гоёмсог харагддаг. Чёлкоо бүр ч илүү хэнэггүй харагдуулахын тулд үзүүрийг нь тэгшхэн биш, харин шатлалттай байдлаар тайраарай. Мөн дараа нь хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний ачаар бага зэрэг тарааж өгч болох юм" гэж Birdie салоны мэргэжилтэн зөвлөж байна.


Голоороо хуваагдсан чёлкБас нэгэн эрсдэл багатай хувилбар бол голоороо хуваагдсан чёлк юм. Энэ төрөл нь бүх хүнд зохидог төдийгүй нүүрийг илүү нарийхан, урт харагдуулдаг давуу талтай. "Алдартнуудын тогтмол хэрэгжүүлдэг засалтуудын нэг. Тэд үснийхээ угийг босгож, хөнгөн долгион оруулж, голоороо хуваагдсан шингэн чёлк тавих их дуртай. Энэ чёлк нь хүн болгонд зохих ч, хамгийн гол нь чёлкныхаа уртыг ухаалаг сонгох нь чухал юм шүү" гэж Toni & Guy салоны арт-директор анхаарууллаа.

"Байшин гэгддэг энэ чёлк нь ямар ч хэлбэрийн нүүрэнд зохидог. Гэхдээ баримтлах хэрэгтэй ганц дүрэм бий. Таны нүүр өргөн бол чёлкоо уруулын орчим байрлахаар илүү урт тайрах хэрэгтэй. Харин таны нүүр нарийхан бол илүү богино чёлк тохиромжтой" хэмээн Birdie салоны мэргэжилтэн тайлбарласан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх