Хайх

Эмзэг арьстай хүмүүс ямар хоолны дэглэм баримтлах ёстой вэ?

Эмзэг арьстай хүмүүс ямар хоолны дэглэм баримтлах ёстой вэ?

Улаан батгатай, үрэвсэлтэй арьстай хүмүүс хэрхэн хооллох талаар

Text: Бюро 24/7


Зураг:

Розацеа буюу улаан батганы Үндэсний нийгэмлэгийн мэдээллэж буйгаар дэлхийд 415 сая гаруй хүн тус өвчинтэй тэмцдэг байна. Улаан батганы үндсэн шинж тэмдгүүд бол арьсны улайлт ба судасны бүдүүрэл юм. Гэсэн ч ихэнх хүмүүс ийм төрлийн арьсны өвчинтэй гэдгээ өөрсдөө ч мэддэггүй байна. Орчин үед улаан батгыг зөв сонгосон гоо сайхны бүтээгдэхүүн болон лазер эмчилгээний тусламжтайгаар эмчлэх боломжтой. Мөн үүнээс гадна тодорхой дүрэм бүхий хоолны дэглэм баримталснаар шинж тэмдгүүдийг нь намдааж, хянаж болох билээ.

Тодорхой хоол хүнс болон ундаа нь арьсны үрэвслийг хүндрүүлдэг тул зарим хүнсний хэрэглээг хязгаарлах нь улаан батга өвчний эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Согтууруулах ундаа, халуун уух юм, улаан чинжүү болон бусад хэд, хэдэн амтлагчинд агуулагддаг капсаицин, мөн шанц, улаан лооль, цитрус ба шоколаданд агуулагддаг циннамальдегид зэрэг нь үндсэн өдөөгчид юм. Эдгээр нь судас бүдүүрэхэд нөлөөлдөг байна. Түүнчлэн цагаан гаа, гоньд, башир цэцэг, хаш, сонгино, улаан лууван, бууцай, цай ба кофе нь арьсыг үрэвсэж, цочрооход хүргэдэг гэнэ.

Эмзэг арьстай хүмүүс ямар хоолны дэглэм баримтлах ёстой вэ? (фото 1)

Одоогийн байдлаар тодорхой бүтээгдэхүүнүүд улаан батга өвчний шинж тэмдгийг намдаадаг гэх баттай баримт байхгүй ч хэд, хэдэн судалгааны үр дүнгээс харахад омега-3 тосны хүчил ба цайр нь эерэг нөлөө үзүүлдэг байна. Харин эдгээр нь маалингын, наранцэцгийн, гүнждийн ба хулууны үрд, шар тосонд, самарт, хар амар, яргай ба май гэх зэрэг загасанд агуулагддаг юм. Энэ бүтээгдэхүүнүүд нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг илүү уяан хатан ба чийглэг болгож, арьсны эрүүл мэндэд маш эерэгээр нөлөөлнө.

Ерөнхийдөө эмзэг арьстай хүмүүсийн хоолны дэглэмд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, харшил үүсгэдэггүй, эрдсээр баялаг бүтээгдэхүүнүүд орох нь их чухал. Үүнд аспарагус, цэцэгт байцаа, цоохор майлз, шувууны мах, ногоон вандуй, хулуу, өргөст хэмх, усан үзэм, амтат төмс, ногоон хулуу ба өвс ногоонд хамрагдана.

Эмзэг арьстай хүмүүс ямар хоолны дэглэм баримтлах ёстой вэ? (фото 2)

Зарим мэргэжилтнүүд улаан батгыг гэдэс болон арьсан дотор амьдардаг бичил биетүүдийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой гэж үздэг. Тиймээс хоолны дэглэмдээ пробиотик болон пребиотик бүтээгдэхүүнүүд нэмэх хэрэгтэй. Жишээ нь бяслаг, тараг, шар буурцгийн сүү, даршилсан ногоо ба жимс, гадил, чацаргана, байцаа, сэвэг зарам ба өвс ногоо байж болох юм. Арьс арчилгаагаа зөв зохистой хийж, арьсаа гадны нөлөөнөөс хамгаалж, мөн зөв хоолны дэглэм баримталсан тохиолдолд эмзэг, үрэвсэлтэй, улайлттай арьсны шинж тэмдгүүд намжиж, эрүүл болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх