Хайх

Хатуу саван нүүр цэвэрлэх гель ба хөөсөн бүтээгдэхүүнийг орлож чадах уу?

Нүүр цэвэрлэх зориулалтын хатуу савангийн тухай бид юу мэдэх хэрэгтэй вэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хатуу саван нүүр цэвэрлэх гель ба хөөсөн бүтээгдэхүүнийг орлож чадах уу?

Орчин үед арьс цэвэрлэх маш олон аргачлал байдаг болсон. Мөн үүнийгээ дагаад тэдгээр аргачлалуудтай холбоотой олон цуурхал тархаад байна. Хүмүүсийн дунд хамгийн ихээр түгсэн цуурхлуудын нэг бол "хэзээ ч, ямар ч нөхцөлд нүүрээ хатуу савангаар угааж болохгүй" гэсэн хуурмаг ойлголт юм. Мэдээж хэрэг угаалгын энгийн саванг нүүрнийхээ арьсанд хэрэглэхгүй байсан нь дээр. Гэхдээ орчин үеийн зориулалтын савангууд тэс өөр найрлагатай байдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд бид энэхүү энгийн атлаа ихэвчлэн дутуу үнэлэгддэг нүүр цэвэрлэх бүтээгдэхүүний давуу талуудыг тайлбарлаж байна.

Зориулалтын хатуу саван арьс хуурайшуулдаггүй

Хатуу саван нүүр цэвэрлэх гель ба хөөсөн бүтээгдэхүүнийг орлож чадах уу? (фото 1)

"Бид хатуу саван арьс хуурайшуулдаг гэх хуурмаг тунхаглалыг орчин тойрноосоо тогтмол сонсдог. Хатуу савангийн найрлагад шүлт их хэмжээгээр ордог тул энэ нь арьс хуурайшсан, таталдсан мэдрэмж төрөхөд хүргэдэг. Эдгээр шүлтлэг нэгдлүүд нь мөн арьсан дахь липидийг устгаснаар арьс цочирдож, их хэмжээний себум ялгаруулахад нөлөөлж, аажмаар батга үүсэх шалтгаан болдог. Гэхдээ энэ бүгд нь энгийн угаалгын савантай холбоотой баримтууд юм. Нүүрний арьсанд зориулагдсан орчин үеийн хатуу савангийн найрлагад ¼ хэмжээний чийгшүүлэгч тос агуулагдаж, натрийн давс огтхон ч ордоггүй давуу талтай. Ийм төрлийн бүтээгдэхүүнээр арьсаа хуурайшуулалгүйгээр үр дүнтэй цэвэрлэх боломжтой" хэмээн Unilever компанийн арьс арчилгааны мэргэжилтэн Екатерина Лебедева ярилаа.

Орчин үед ямар ч арьсанд, тэр дундаа хуурай арьсанд тохиромжтой хатуу саван үйлдвэрлэгддэг болсон

Хатуу саван нүүр цэвэрлэх гель ба хөөсөн бүтээгдэхүүнийг орлож чадах уу? (фото 2)

Одоо цагийн гоо сайхны зах зээлээс хуурай, тослог, холимог гээд бүх төрлийн арьсанд зориулагдсан саван олж авах боломжтой. Тэдгээр саван нь шингэн эсвэл хатуу гээд төрөл бүрийн бүтцээр үйлдвэрлэгддэг. Хуурай арьсанд тохиромжтой хатуу савангийн найрлагад илүү их байгалийн гаралтай тос ба чийгшүүлэгч орц ордог юм. Харин тослог арьсанд зориулагдсан савангийн бүтэц илүү наалдамхай байх учиртай бөгөөд нүх багасгаж, илүүдэл тосыг устгах үйлчилгээ үзүүлэх ёстой. Хамгийн гол нь нүүр цэвэрлэх зориулалттай саван нь хэзээ ч найрлагадаа шүлт агуулж болохгүй юм.

"Монгол улсын дийлэнх нутаг дэвсгэр дээрх ус нэлээд хатуу найрлагатай байдаг. Ийм усаар нүүрээ цэвэрлэхдээ энгийн саван хэрэглэх юм бол арьс ба үсэн дээр усанд уусах боломжгүй, нимгэн давхарга үүсэх болно. Үүний үр дүнд үс өнгөө алдсан харагдаж, арьс таталдаж, арьсаа үрэхэд чахрах чимээ гардаг юм" гэж Екатерина Лебедева тайлбарлаж байна.

Орчин үеийн хатуу саван нь нүүр цэвэрлэх бусад бүтээгдэхүүнүүдийг орлох чадвартай

Хатуу саван нүүр цэвэрлэх гель ба хөөсөн бүтээгдэхүүнийг орлож чадах уу? (фото 3)

Ихэнх брэндүүдийн санал болгодог хатуу савангууд маш нарийн найрлагатай болсон. Тэдгээр савангийн найрлагад ширүүн орц огтхон ч ордоггүй бөгөөд арьсыг аль болох зөөлөн цэвэрлэж, арчлах үүрэгтэй байдаг. Жишээ нь Sensai брэндийн хатуу саван арьсан дээрх нүхнүүдийг гүн цэвэрлэж, багасгадаг бөгөөд энэ бүтээгдэхүүнийг мөн маск хэлбэрээр хэрэглэж болдог. Харин Sisley-гийн бүтээгдэхүүний найрлагад халуун орны давирхай ба бяцхан хумс ургамлын ханд ордог тул хөгшрөлтийн шинж тэмдэгтэй арьсанд хүртэл тохиромжтой байдаг. Түүнчлэн L'Occitane брэндийн хатуу саван ши тосон дээр суурилдаг учир хуурай арьсанд нэн тохиромжтой байх болно.

цааш үзэх