Хайх

Нүүрний арьсыг чангалж, сэргээх үр дүнтэй 5 дасгал

Хүзүүний арьсыг чангалах, нүүрний хэлбэрийг тодотгох, зовхи унжихаас урьдчилан сэргийлэх дасгалууд

Нүүрний арьсыг чангалж, сэргээх үр дүнтэй 5 дасгал

Text: Бюро 24/7

Хүзүүний арьсыг чангалах дасгал

Нүүрний арьсыг чангалж, сэргээх үр дүнтэй 5 дасгал (фото 1)

«Цээжин дээрээ гараа тавин гараараа хүзүүнийхээ арьсыг бага зэрэг доош татна. Ингэх зуураа хүзүүгээ дээш өргөж, уруулаа жимийсэн байдалтайгаар инээмсэглэнэ. Ингээд энэ байрлалаа алдалгүйгээр толгойгоо зүүн, дараа нь баруун тийш эргүүлнэ. Зүүн тийш тав, баруун тийш таван удаа. Толгойгоо хоёр тийш эргүүлэхдээ мөн дээш, доош дохих хэрэгтэй. Дасгалын турш инээмсэглэхээ мартуузай! Инээмсэглэл нь нүүр болон хүзүүний тонусыг барих юм. Энэ дасгалыг 5-6 удаа давтан хийгээрэй» хэмээн «Скульптурное лицо» массажны төвийн үүсгэн байгуулагч, гоо сайханч ярилаа.

Нүүрний арьсыг чангалж, хэлбэрийг нь тодотгох дасгал

Нүүрний арьсыг чангалж, сэргээх үр дүнтэй 5 дасгал (фото 2)

«Эрүү болон доод уруулыг урагш түлхэнэ. Толгойгоо аажуухан хойш налуулж, хэлнийхээ үзүүрээр тэнгэр лүү тэмүүлнэ. Энэ байрлалаа хоёр секундын турш барих хэрэгтэй. Мөн энэ дасгалыг хийхдээ нэгэн зэрэг хуруунуудынхаа өндгөөр эрүүгээ зөөлөн тоншоорой" хэмээн Faceology-гийн гоо сайханч хэллээ.

Энэхүү дасгалыг илүү баяжуулахыг хүсвэл хуруунуудынхаа өндгийг эрүүний доор байрлах хонхорхойнуудад байршуулах хэрэгтэй. "Үүний дараа толгойгоо доош шахан хуруунууд дээрээ даралт үзүүлж, ингэхдээ нэгэн зэрэг хуруунуудаараа эсрэг чиглэл рүү эсэргүүцэл үзүүлээрэй. Энэ үед хүзүүний хоёр хажуугийн булчингууд, эрүүний булчин болон нүүр бүхэлдээ чангарах болно" гэж «Вкус & Цвет» студийн нүүрний йогийн багш зөвлөж байна.

Зовхи унжихаас урьдчилан сэргийлэх дасгал

Нүүрний арьсыг чангалж, сэргээх үр дүнтэй 5 дасгал (фото 3)

"Зовхи унжихаас урьдчилан сэргийлэхийн тулд эрхий хурууныхаа өндгийг хөмсөгнийхөө доор байршуулж, хөмсгөө дээш түлхээд өгөөрэй. Энэ үед зовхи татагдаж, нүд илүү том нээгдэх болно. Харин одоо доош чиглэл рүү харж, ингэхийн зэрэгцээ хуруугаараа хөмсгөө дээш түлхэнэ. Амьсгаа авч, амьсгалаа түгжээд энэ байрлалаа хэдэн секундын турш бариарай. Харин дараа нь аажуухан амьсгаагаа гаргана. Амьсгаагаа гаргах үедээ гараа нүүрнээсээ салгаж болохгүй шүү. Энэ дасгалыг гурван удаа давтах хэрэгтэй" хэмээн Faceology-гийн гоо сайханч тайлбарлалаа.

Нүүрний арьс амраах дасгал

Нүүрний арьсыг чангалж, сэргээх үр дүнтэй 5 дасгал (фото 4)

Арьс амраах дасгалыг орой унтахаасаа өмнө эсвэл өдрийн турш компьютерын өмнө удаан суух үедээ хийвэл тохиромжтой. "Их ачаалалтай өдрийн дараа нүүрнийхээ арьсыг амраах дасгал хийгээрэй. Ингэхдээ эрүүнээсээ эхлэн дээш чиглэл рүү хурууныхаа өндгөөр арьсаа зөөлөн тоншино. Энэ дасгалыг 2-3 минут үргэлжлүүлэн хийхэд нүүрний бүх булчингууд сулран, тайвшрах болно" гэж «Вкус & Цвет» студийн нүүрний йогийн багш ярьж байна.

Нүүрээ энергиэр цэнэглэх дасгал

Нүүрний арьсыг чангалж, сэргээх үр дүнтэй 5 дасгал (фото 5)

Нүүрэн дэх цусны эргэлтийг сайжруулж, энергиэр цэнэглэх дасгалыг өглөөний цагаар хийвэл зохино. "Алганыхаа ар хэсгээр дух, хацар ба эрүүгээ 10 секундын  турш эрчимтэй үрэх хэрэгтэй. Ингэхдээ арьсаа улайтал нь биш, харин зөөлөн ягаан туяа үүстэл нь хүчээ тэнцвэржүүлэн үрэх шаардлагатай юм" гэж «Скульптурное лицо» массажны төвийн үүсгэн байгуулагч зөвлөлөө.

Ийм төрлийн дасгалын бас нэгэн хувилбарыг толины өмнө хийх шаардлагатай. "Эрхий болон долоовор хуруугаараа дээд уруулаа барьж, уруулаа 5 мм хэмжээнд доош татаарай. Дараа нь гүн амьсгаа авч, толинд харах зуураа инээмсэглээрэй. Харин одоо энэ байрлалдаа амьсгаагаа таван секундын турш барих хэрэгтэй. Дараа нь бас нэгэн гүнзгий амьсгаа авч, дахин нэг удаа амьсгаагаа 5 секундын турш бариарай. Эцэст нь амьсгаагаа аажуухан гаргаж, нүүрээ суллах хэрэгтэй. Энэ дасгалыг гурван удаа давтаарай".

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх