Хайх

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага

Алийг нь сонгох вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ намар ямар төрлийн дасгал, сургуулилалтын хэлбэрүүд тренд болж байгааг мэдэхийг хүсч байвал доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай

Фитнес клубууд дэлхийн спортын чиг хандлагыг дагаж үйлчлүүлэгчидээ уйдаахгүй байх хэрэгтэй. Намар ирж, хүйтэрч эхэлсэн тул хүмүүс буцаад бэлтгэлдээ оржээ. Тэгвэл энэ улирлын фитнесийн зургаан гол чиг хандлага юу байгааг харцгаая.

Аэростретчинг

Стретчинг буюу сунгалтыг өмнө нь дасгалын дараа ёс юм шиг л 10-15 минут л хийдэг байсан. Тэгвэл одоо сунгалтад зориулж тусгайлсан, төлбөртэй хичээл ордог болжээ. Йога, гимнастик, бүжгийн элементүүдэд сунгалт ордог бөгөөд үүнээс, татах хүчний эсрэг йога (антигравити-йога)-тай адилхан аэростретчинг илүү хүмүүсийн сонирхлыг татаж байна. Хичээл нь таазнаас зүүлттэй даавууг ашиглан толгойгоо доош унжуулах, янз бүрийн хөдөлгөөн хийх байдлаар явагдана. Энэ нь зөвхөн хөлний сунгалт биш таны биеийн бүх хэсэгт сунгалт болж өгнө. Үр дүнд нь нуруу сунаж, таны булчин, шөрмөс уян хатан болно. Мөн биеийн галбир засагдахаас гадна царай төрх сэргэхэд гайхалтай нөлөө үзүүлдэг ажээ.

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага (фото 1)

Шинэчлэгч

Шинэ зүйл гэдэг нь үнэндээ маш сайн мартагдсан хуучин зүйл юм. Дасгалжуулагч Йозеф Пилатесын 90 жилийн өмнө санаачилсан пилатес нь дахин алдартай болж байна. Карли Клоссоос эхлээд Елена Перминова хүртэлх бүхий л моделиуд, мэргэжлийн бүжигчид, тамирчид одоо үүгээр хичээллэдэг болсон. Тэд яагаад энэ төрлөөр хичээллэх болов? Энэ дасгалаар бид барагтай л бол ажиллуулдаггүй булчингуудаа халааж чадна. Ингэхдээ уяа болон пуршны тусламжтайгаар сээр нуруу болон нурууны залгааснууд дээр бага зэрэг ачаалал өгдөг. Та үүнийг хийх болвол дасгалжуулагчтай хоёр удаа хичээллэхэд л ямар амархан бас ямар гайхалтай болохыг нь ойлгох болно.

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага (фото 2)

Боди-балет

Нас биед хүрснийхээ хойно бяцхан хунгийн бүжгийг бүжиглэнэ гэвэл таны хүч хүрэхгүй л болов уу. Тиймдээ ч боди-балет нь үүнд зориулагдаагүй. Энэхүү дасгал нь шинээр суралцагчдад тохирох бөгөөд аэробик, пилатес, сунгалт, йога болон орчин үеийн бүжгүүдээс өөртөө агуулдаг байна. Үүнд ямар нэгэн хүнд, ачаалалтай хөдөлгөөн, үсрэлтүүд байхгүй. Тиймээс бие султай хүмүүс ч үүгээр хичээллэж болно. Ачаалал нь зөвхөн булчин дээр очиж халааж өгдөг байна. Үр дүнд нь өгзөг өргөгдөж, гуя, шилбэний булчин чангарах болно.

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага (фото 3)

Триатлон

Триатлон бол усанд сэлэлт, унадаг дугуй болон гүйлт гэсэн спортын гурван төрлийг нэгтгэсэн зүйл юм. Олимпийн спортын энэхүү төрлийн хүнд хэцүүг үл тоон тамирчид гэлтгүй бүхий л насны энгийн хүмүүс маш их сонирхож хичээллэх болсон.  Европ болон Америкт хүмүүс ихээр сонирхож байгаа тул зуу гаруй шинэ төв нээгдэж, тогтмол тэмцээн зохиогддог болжээ. Оросод триатлоныг зөвхөн хүүхдүүдэд зориулан спортын сургуулиудад нэвтрүүлж байна. Гэхдээ одоо ихэнх фитнес клубуудэд том хүмүүс ч хичээллэх боломжтой болжээ. Өвлийн улиралд бассейн болон гүйлтийн зам дээр хичээллэдэг бол хавар цэцэрлэгт хүрээлэнд дасгал нь хийгддэг байна. Триатлоны тусламжтайгаар таны биеийн эсэргүүцэл сайжирч, булчингууд чангарч мөн жин хасах боломжтой.

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага (фото 4)

Фитнес-бокс

Хэн боксын бээлийг эрчүүдэд илүү хэрэгтэй гэж хэлсэн юм бэ? Эмэгтэйчүүдийн бокс өөрөөр хэлбэл фитнес-бокс нь энэ улирлын бас нэгэн чиг хандлага боллоо. Эмэгтэйчүүдийн боксын багууд фитнес-клубуудэд нээгдэж байна. Танд сануулахад энд ямар ч зодоон байхгүй. Сонгодог тулаанаас ялгаатай нь та рингэн дээр гарахаас илүү цагаа үсрэлтийн дасгалууд хийж өнгөрөөх болно. Юуны түрүүнд хөдөлгөөний зохицуулалт болон хурд сайжирдаг байна. Боксоос гадна ямар ч спорт, тэр байтугай бүжгийн спорт ч ийм хурдан хөдөлж чадахгүй юм. Хоёрдугаарт хөл, гуяны булчин чангарч илүүдэл жин арилах ач холбогдолтой. Нэг цагийн хугацаанд та хэр их өөх шатаана гээч?

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага (фото 5)

Унадаг дугуй

Дугуйн спорт эрэлтээрээ гүйлтийн дараа хоёрт ордог спорт юм. Дугуй сонирхогчид, дугуй түрээслэгчдэд энэ бүхэн сонирхолтой санагдаж байгаа байх. Намар ирж, хүйтэрч эхлэхэд энэхүү спорт хязгаарлагдах биш харин ч дугуйн студиуд борооны дараах мөөг шиг олширчээ. Үүний нэг нь энэ сард Москва хотод нээгдсэн Velobeat нэртэй студи юм. Тэнд хүмүүс цоглог дуун дээр дугуй жийх хичээл хийх ба өөрийн хурд, шатаасан калори гэх зүйлсээ хянадаг байна.

Фитнесийн зургаан шинэ чиг хандлага (фото 6)

цааш үзэх