Хайх

Оддын инээмсэглэл ямар үнэтэй вэ

Оддын инээмсэглэл ямар үнэтэй вэ

Мөн тэд ямар процедур хийлгэсэн бэ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Улаан хивсэн дээгүүр гялалзах оддын цасан цагаан инээмсэглэл ямар үнэтэй байдаг бол? Мөн ямар аргаар ийм төгс үр дүн гаргаж авдаг вэ? Эдгээр асуултын хариуг доороос уншаарай

Байгалиасаа тэгшхэн, төгс шүдтэй төрдөг хүн тун ховорхон байдаг. Энэ тунхаглал нь алдартнуудад ч бас хамааралтай юм. Алдартнууд ихэвчлэн карьерынхаа эхэнд өөр шүдтэй байсан бол, алдрын оргилд хүрэхдээ тэс ондоо инээмсэглэлтэй болсон байдаг. Москва хотын "32 здоровых зуба" шүдний эмлэгийн мэргэжилтэн, анагаах ухааны доктор Александра Тарева оддын зургийг шинжилж, тэд ямар асуудалтай байсан бөгөөд яаж түүнийгээ шийдсэн талаар таамаглал дэвшүүллээ.

Дэвид ба Виктория Бекхэм

Оддын инээмсэглэл ямар үнэтэй вэ (фото 1)

Бекхэмийн гэр бүл үргэлж хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байдаг. Time, Harper's Bazaar, Marie Claire гэх зэрэг сэтгүүлүүд үзэсгэлэнт хосыг судалж, тэдний өөрчлөлтийг тасралтгүй ажиглаж байдаг билээ. Эдгээр оддын инээмсэглэл нь харин хэр өөрчлөгдсөн бол?

Загварлаг "Спайс" урьд өмнө нь "буйлан" инээмсэглэлтэй байсан юм. Өөрөөр хэлбэл түүний шүднүүдийн нэг хэсэг нь буйлных нь ард нуугдсан байдаг байв. Лазер хэлбэржүүлэлтийн дараа дуучин бүсгүйн шүдний эгнээ эвтэйхэн төрхтэй болж ирсэн. Түүнээс гадна Виктория шүдээ бүхэлд нь цайруулж, урд шүднүүдийнхээ хэлбэр ба уртыг бага зэрэг өөрчилсөн байна. Ийм зэргийн ажилбар нь тийм ч их өвдөлт өгөхгүй ба пааланг гэмтээдэггүй аж. Та бүхэн шүдний эмчээсээ "ceramic veneers" буюу шаазан нүүрэвч гэх сэргээн засварлах ажиллагааны талаар асуугаад үзээрэй. Энэ нь л Викториягийн шүдийг цэгцэлж өгсөн юм шүү дээ.

Дэвид Бекхэмийн хувьд гэвэл тэрбээр шүднийхээ хэлбэрийг засаж, бүхэлд нь цайруулж өгсөн. Алдарт хөл бөмбөгчин "invisible aligner" буюу тунгалаг гажиг заслын зэмсэг хэрэглэж энэ үр дүнд хүрчээ.

Дэвид Бекхэмийн инээмсэглэлийн үнэ ойролцоогоор: 8,700,000 төгрөг

Кристиано Рональдо

Оддын инээмсэглэл ямар үнэтэй вэ (фото 2)

Бекхэмийн мэргэжил нэгт Кристиано Рональдо Португалийн шигшээ багийн төлөөх анхны гоолоо аль 2004 онд эсрэг багийн хаалганд хийж байсан билээ. Тэр цагаас хойш хөл бөмбөгчин маш их өөрчлөгдөж чадсан. Хуучин зургуудаас нь дүгнэхэд Рональдо шүдний флюорозтой байсан нь илт мэдэгдэнэ. Энэ өвчлөлийн үед шүдний хатуу эдийн элэгдэл үүсэж, паалан жигд бус өнгөтэй болсон байдаг. Энэ асуудлыг дахин эрдэсжүүлэлтийн эмчилгээний аргаар шийдвэрлэх боломжтой. Ингэснээр шүдний өнгө жигдэрч, паалангийн бүтэц илүү зузаан болно. Үүний дараа Рональдо шүдээ цайруулж, шаазан нүүрэвч суулгасан байна.

Кристиано Рональдогийн инээмсэглэлийн үнэ ойролцоогоор: 8,750,00 төгрөг

Кейт Бекинсейл

Оддын инээмсэглэл ямар үнэтэй вэ (фото 3)

Цус сорогчийн дүрээрээ алдаршсан Кейт Бекинсейл шүдний эмчийн туслалцаа авсан нь илт харагддаг. Түүний шүд үнэхээр төгс шүү дээ. Үзэсгэлэнт бүсгүй лазерын аргаар булиа засварлаж, шүдээ цайруулж, мөн шүдний алдагдсан эдийг нөхөх ажилбар хийлгэсэн байна. Түүнчлэн Кейт дээд эрүүнийхээ урд ба хажуугийн шүднүүдийнхээ хэлбэрийг бага зэрэг өөрчилсөн аж.

Кейт Бекинсейлийн инээмсэглэлийн үнэ ойролцоогоор: 3,250,000 төгрөг

 

цааш үзэх