Хайх

Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх амьдралын 5 хандлага

Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх амьдралын 5 хандлага

Эрүүл хооллолт

Text: Ж.Чинбат


Зураг:

Та эрч хүчээр дүүрэн, орчин тойрныхоо зүйлсэд өөдрөг үзлээр хандахыг хүсэж байвал хэдхэн энгийн дүрмийг дагахад л хангалттай

Бид амьдралыг илүү хялбар болгож өөрийгөө аз жаргалтай болгох таван аргыг санал болгож байна. Шуудхан хэлэхэд зөв хооллолт нь нэг өдрийн дотор бий болчихдог зүйл биш юм. Гэнэт л хоолны дэглэм барьж эхлэх нь маш буруу. Тиймээс эрүүл мэнддээ биш харин хоолны сонголт дээрээ туршилт хийж үзээрэй.

Хоолондоо хэтэрхий их анхаарах хэрэггүй

Мэдээж идэж байгаа зүйлдээ, түүний чанар, бүтэц, ашиг тус болон бидний биенд хэрэгцээтэй эсэхэд үргэлж анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүмүүс идэх ёстой болон идэх ёсгүй зүйлээ тодорхойлох хэрэгтэй. Зарим хүмүүс хаалттай, түрэмгий болж хоолноос ямар нэгэн сэтгэл ханамж авахаа больсон байдаг. Энэ нь эрүүл гэж үү? Юуны түрүүнд та өөрийгөө сонс. Хэрвээ таны бие мах хүсэж байвал мах ид.

Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх амьдралын 5 хандлага (фото 1)

Өдрийг нэг аяга нимбэгтэй усаар эхлүүл...... бүү зогс

Нимбэгтэй бүлээн ус нь хоол боловсруулалтыг сайжруулж, эрч хүчтэй болгодог. Хүн өдрийн туршид ойролцоогоор найман аяга ус уух хэрэгтэй юм. Мэдээж энэ нь хэцүү. Тиймээс хоол болгоныхоо өмнө л хоёр аягыг уухад хангалттай. Магадгүй өдөр бүр ус уух нь хэцүү бол жимс, ногоо, ургамал нэмж хэрэглэж болно.

Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх амьдралын 5 хандлага (фото 2)

Бие болон бодлоо дасгалжуулах

Өглөө болгон 15 минутын бясалгал хий. Энэ нь эерэг сэтгэгдэл төрүүлж өдрийг гайхалтай болгоход тусална. Хэрвээ үнэхээр амждаггүй бол орой бясалгал хийсэн ч болно. Мөн гүйлт нь биеийг тайвшруулж, амрахад тусладаг гэдгийг санаарай. Мөн та зааланд цаг дасгал хийсэн эсвэл цэцэрлэгт хүрээлэнд 15 минут гүйсэн эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь танд таалагдах нь чухал ба тэр үед л та үр дүнг нь мэдрэх болно.

Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх амьдралын 5 хандлага (фото 3)

Арьс болон үсээ зөвхөн гаднаас нь биш мөн дотроос нь ч арчлах

Бидний ходоод руу орж байгаа бүхэн бидний арьсанд нөлөөлдөг гэдгийг битгий мартаарай. Ургамлын тос хэрэглэж байхыг танд зөвлөж байна. Энэ нь таны үсний ургалт болон үзэмжинд нэн ач тустай. Жишээ нь авокадо, самар хоёроос та ургамлын тосны хэрэгцээгээ бүрэн хангаж болно. Мөн уургийн талаар ч бас битгий мартаарай. Хэт давстай, хурц, чихэрлэг хоол болон сүүн бүтээгдэхүүнээс татгалзахыг санал болгож байна.

Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх амьдралын 5 хандлага (фото 4)

Өдөр тутмын хоолоо ач тустай хоолоор солих

Амтлаг зүсэм бялуу эсвэл аяга цайгаа жигнэмэгтэй хамт идэхээс татгалзах хэрэггүй. Мэдээж амттаныг гурил, өндөг болон элсэн чихэргүйгээр хийх боломжтой шүү дээ. Бяцхан өөрчлөлт оруулаад л болох хэрэг.

Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх амьдралын 5 хандлага (фото 5)

цааш үзэх