Хайх

Хүчирхэг ба эмэгтэйлэг: Галь Гадотын феминист нүүр будалтыг хэрхэн хийх вэ?

Галь Гадот Revlon брэндийн нүүр царайгаар тодорлоо

Text: Buro.Mongolia


Хүчирхэг ба эмэгтэйлэг: Галь Гадотын феминист нүүр будалтыг хэрхэн хийх вэ?
Дэлхийн феминизмийн бэлгэ тэмдэг болсон “Wonder Woman” буюу жүжигчин Галь Гадот Revlon брэндийн шинэ нүүр царайгаар тодорлоо

Орчин цагийн феминизм, хүчирхэг эмэгтэйчүүдийн хамгийн том төлөөлөл болж байгаа гол хүн бол яах аргагүй Холливүүдийн жүжигчин Галь Гадот юм. Тэгвэл одоо "Wonder Woman" зөвхөн кино урлаг төдийгүй гоо сайхны салбарыг байлдан дагуулж эхлээд байна. Энэ сарын эхээр Израйлийн жүжигчин бүсгүй Америкийн косметикийн Revlon брэндийн "Live Boldly" буюу "Зоригтой амьдар" гэх шинэ аяны нүүр царайгаар сонгогджээ. Энэхүү төсөл нь түүний хувьд косметикийн брэндтэй хийсэн анхны том гэрээ гэдгээрээ онцлог болж байгаа юм. Жүжигчин бүсгүй "Live Boldly" аяны хүрээнд зөвхөн косметикийн бүтээгдэхүүн сурталчлаад зогсохгүй, өөртөө итгэлтэй, өөдрөг, хүчирхэг эмэгтэй байх гэж юуг хэлэхийг харуулж, эмэгтэйчүүдэд урам зориг өгч, брэндийн гоо зүйн үзлээр дамжуулан феминизмийг тунхаглаж байна.

 

Өмнө нь Израйлийн армид алба хашиж, тэр ч бүү хэл "Израйлийн мисс" цол хүртэж байсан Холливүүдийн жүжигчин бүсгүй хүчирхэг боловч эмэгтэйлэг байдлыг хэрхэн хослуулж чадахыг хэнээс ч илүү сайн мэднэ. Галь Гадот энэхүү төслийн хүрээнд WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Чамайг илүү өөртөө итгэлтэй, гоо үзэсгэлэнтэй, сайхнаар мэдрүүлж байгаа бүх зүйл феминизмтэй холбоотой. Яг энэ зүйлсийг Revlon брэнд хэрэгжүүлсээр байгаа юм. Би нүүрээ будаж эхэлсэн цагаасаа хойш л Revlon-ыг мэднэ. Миний ээж ба эмээ маань ч Revlon хэрэглэдэг байсан. Энэхүү брэнд нь эмэгтэйчүүдэд хайртай бөгөөд биднийг үргэлж магтан дуулсаар ирсэн. Мөн Revlon хүн бүхэнд маш хүртээмжтэй гэдгээрээ давуу талтай" гэж ярьсан юм.

Харин Revlon-ы брэнд хариуцсан олон улсын захирал Энн Тэлли "Бидний зорилго бол эмэгтэйчүүдэд урам зориг өгч, тэднийг өөртэй итгэлтэй, хүчирхэг, өөдрөг үзэлтэй, стильтэй мөн хүсэл тэмүүлэлтэйгээр өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахад оршиж байгаа юм. Бидний бодлоор Галь энэхүү мөн чанарыг жинхэнэ утгаараа өөрийн биеэр харуулж чадаж байгаа" гэжээ.

 

Галь Гадотын Алтан Бөмбөрцөг 2018 наадмын нүүр будалтыг хэрхэн хийх вэ?

Галь Гадот 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадамд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэн, бусад жүжигчдийн адилаар тас хар өнгийн даашинз өмссөн хэдий ч маш зоримог, эмэгтэйлэг нүүр будалт хийж ерөнхийдөө хүчирхэг дүр төрх бүрдүүлсэн байлаа. Тэрээр хар бараан өнгийн хувцас өмсөн, нүдэнд тусахааргүй имиж бүрдүүлсэн тул түүний нүүр будалт маш онцгой байх шаардлагатай болжээ. Харин энэхүү хариуцлагатай үүргийг нүүр хувиргагч Сабрина Бедрани төгс биелүүлж чадсан байна. Алтан Бөмбөрцөг 2018 наадмын улаан хивсний ёслолд зориулж түүний нүүр будалтыг Бедрани Revlon брэндийн косметикийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан хийсэн бөгөөд тэрээр өөрийн аргачлалаасаа хуваалцсан байна. Мөн тэрээр Галь Гадотын "байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодруулсан төдий" хэмээн онцолсон юм.Та ч гэсэн энэхүү аргачлалаас санаа аван хэрэгжүүлэх боломжтой.

Байгалийн, гэрэлтсэн арьс

Юуны түрүүнд Сабрина Revlon ColorStay Makeup (Warm Golden) суурь кремийг ашиглан Галь Гадотын арьсны байгалийн өнгийг сэргээсэн байна. Үүний дараа Revlon ColorStay Pressed Powder (Light/Medium) нунтаг пудрын тусламжтайгаар арьсыг хуурайшуулахгүйгээр өө сэвийг нь даржээ. Үр дүнд нь чийглэг, амарсан, өөгүй гэрэлтсэн арьс бий болсон байна.

Тод атлаа хүнд биш нүдний будалт

Юуны өмнө тэд маш тод харагдах хэдий ч хэт хүнд биш нүдний будалт хийхийг хүсчээ. Ийм үр дүнд хүрэхийн тулд эхлээд Revlon ColorStay контур (Onyx) ашиглан зовхинд маш өргөн зураас зурсан байна. Харин үүний дараа сормуус дэрвийлгэгч ба Revlon Mega Multiplier Mascara (Black) сормуусны будгаар жүжигчин бүсгүйн нүдийг бүр ч том, "нээлттэй" болгож өгчээ. Мөн нүдний байгалийн өнгийг тодотгож өгөхийн тулд Revlon ColorStay Crème Eye Shadow (Crème Brulee) нүдний тенийг зовхины дээд хэсэгт (ясанд) болон давхраанд жигд тараан түрхсэн байна.

Төгс улаан уруул

Эцэст нь Галь Гадотын гоо сайхны дүр төрхийг мэдээж хэрэг тод, шийдэмгий өнгөтэй уруулын будаг төгс гүйцээж өгсөн юм. Бага зэрэг хөх өнгийн туяа бүхий дарсны улаан баялаг өнгөтэй Revlon Super Lustrous (Bombshell Red) уруулын будаг нь сонгодог атлаа өөртөө итгэлтэй, зоригтой дүр төрхийг бүтээжээ. Тогтоц сайтай, чийгшүүлэгчтэй Revlon Super Lustrous уруулын будаг нь уруулыг гялалзсан бас зөөлөн болгодог давуу талтай юм.

Хүчирхэг ба эмэгтэйлэг: Галь Гадотын феминист нүүр будалтыг хэрхэн хийх вэ? (фото 1)

Хүчирхэг ба эмэгтэйлэг: Галь Гадотын феминист нүүр будалтыг хэрхэн хийх вэ? (фото 2)

Та Галь Гадотын нүүр будалтанд ашиглагдсан Revlon брэндийн бүтээгдэхүүнүүдийг "Bishrelt Beauty"-гийн бүх салбараас худалдан авах боломжтой

Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт Бьюти Галерэй
Улсын их дэлгүүрийн 1 давхарт Бишрэлт Бьюти
Централ Тауэрийн 2 давхарт Бишрэлт Бьюти
Оргил Шилтгээний 1 давхарт Бишрэлт Бьюти
Дархан их дэлгүүрийн 1 давхарт Бишрэлт Бьюти
Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхарт Бишрэлт Бьюти
E mart худалдааны төвийн 2 давхарт Бишрэлт Бьюти
Хороолол дахь E mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхарт Бишрэлт Бьюти
Хүннү Молл-ийн 1 давхарт
Утас: 70128977

Хэрэв та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх