Хайх

Алиша Киз MTV VMA-гийн тайзнаа ямар ч будаггүй гарч ирлээ

Алиша Киз MTV VMA-гийн тайзнаа ямар ч будаггүй гарч ирлээ

Улаан хивсэн дээр нүүрээ будаагүй алдартан алхаж байхыг харж байсан уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Бусад нь дэлхийн хамгийн шилдэг нүүр хувиргагчдын туслалцааг авч байх үед, Алиша Киз унаган төрхөөрөө гоёхоор шийдлээ

Үнэн хэрэгтээ Алиша Кизийн энэхүү шийдвэр нь тийм ч гэнэтийн байсангүй. Арван таван удаагийн "Грэмми"-гийн шагналтан бүсгүй энэ оны тавдугаар сард Lenny Letter гэх феминист вебсайтад зориулж нэгэн шуугиан тарьсан өгүүлэл бичсэнийг та магадгүй дуулсан байх. Тэрхүү өгүүлэлд Алиша цаашид нүүрээ будахгүй байхаар шийдсэнээ зарлаж, бүсгүйчүүд ба алдартнуудыг бусдын дүгнэлтэд санаа зовнихоо больж, байгалиас заяасан өөрийн гоо үзэсгэлэнг хайрлахыг уриалсан билээ.

«Би анх олны анхааралд өртөж эхэлсэн үеэ сайн санадаг юм. Бурхан минь, тэр үед хүн бүр намайг ямар нэгэн байдлаар шүүмжилж байсан шүү! Тэд "Тэр яг л эрэгтэй хүн шиг биеэ авч явах юм, тэр магадгүй ижил хүйстэн байх, тэр илүү эмэгтэйлэг болох хэрэгтэй!" гэх мэтээр намайг дүгнэдэг байсан. Гэвч үнэн хэрэгтээ би зүгээр л Нью-Йоркоос гаралтай бүсгүй. Тэнд миний мэдэх бүх л хүмүүс ийм байдлаар биеэ авч явдаг байсан. Нью-Йоркийн гудамжинд чи хатуужилтай байх хэрэгтэй. Хүмүүст айдсаа огтхон ч мэдрүүлж болохгүй» хэмээн Алиша Киз өгүүлэлдээ бичиж байсан юм. Тэр үед л алдарт дуучин цаашид ямар нэгэн маск зүйлгүйгээр, өөрийн жинхэнэ нүүр царай, үзэл бодол, дотоод сэтгэл бас мөрөөдлөө ил гаргахаар шийдсэн аж.

Алиша Киз MTV VMA-гийн тайзнаа ямар ч будаггүй гарч ирлээ (фото 1)

Алиша Киз өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байж, Vanity Fair ба Fault Magazine сэтгүүлийн зураг авалт болон In Common дууныхаа клипэнд ямар ч будаггүйгээр гарсан байгаа.

цааш үзэх