Хайх

Байгалийн нүүр будалт ноёрхсон VMAs 2017: Шилдэг гоо сайхны төрхүүд

Дур булаам, зөөлөн бөгөөд романтик

Хэдхэн цагийн өмнө 2017 оны MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Оны шилдэг дууны клипүүдийг шалгаруулдаг энэхүү арга хэмжээний үеэр хөгжимчид үргэлж зоригтой төрх бүрдүүлж, биеэ хэт цэгнэлгүй өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Энэ үдшийн хөтлөгч Кети Перри өөрийн богино үсний тайралт, хөх ягаан өнгийн нүдний будалт ба геометрийн хэлбэртэй том ээмгээрээ дамжуулан 1960-аад оны уур амьсгал цацруулж байсан бол, "Fade" клипний гол дүр Тейана Тейлор дуучин Жанет Жексоны 1990-ээд оны алдарт төрхийг дахин амилуулж, Майли Сайрус 1950-аад оны үс засалт ба нүүр будалт хийлгэснээр Элвис Преслид хүндэтгэл үзүүллээ.

Харин бусад алдартнуудын хувьд ихэнх нь байгалийн нүүр будалт сонгож, ягаан, улбар шар, алтан шар, улаан гэх зэрэг намрын гоёмсог өнгөнүүдээр гоо үзэсгэлэнгээ тодотгосон байлаа.

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх