Хайх

Белла Хадид өөрийн сэтгэл санааг тайван байлгадаг нууц аргаа дэлгэлээ

Белла Хадид өөрийн сэтгэл санааг тайван байлгадаг нууц аргаа дэлгэлээ

Тайвшрал бас дахин тайвшрал

Text: Buro.Mongolia


Загварын долоо хоногийн завгүй хуваарь, дуусашгүй олон зураг авалт, эргэн тойрны үймээн дунд загвар өмсөгч Белла Хадид сэтгэл санаагаа тайван байлгаж, үргэлж өөдрөг, үзэсгэлэнтэй харагдаж чаддаг. Vogue сэтгүүлийн мэдээллэж буйгаар түүнд тайван байхад тусалдаг нэгэн нууц зан үйл байдаг гэнэ.

Беллагийн хэлснээр тэрээр өглөө бүр яг л нэг зан үйлийг давтан хийдэг байна. Тодруулбал тэрээр өглөө сэрмэгцээ ухаалаг утсаа оролдох хүслээ дарж, утсаа гартаа авахаасаа өмнө арван минутын турш орондоо хэвтэн бясалгал хийдэг аж. Зөвхөн ингэсний дараа л тэр орноосоо босон, шинэ өдрийг эхлүүлдэг байна. Энэ зан үйл нь Беллад тайван, аз жаргалтай байхад нь маш ихээр тусалдаг гэж загвар өмсөгч хэлжээ. Үүнээс гадна Белла болор чулууны энергийн хүчинд итгэдэг гэнэ. "Болор чулуунд анагаах чадвар байдаг" хэмээн модель ярьжээ. Үүнээс харахад өдөр бүрийг илүү өөдрөг, тайван эхлүүлэхийн тулд ядахдаа өглөөдөө утаснаасаа хол байж, цүнхэндээ болор чулуу авч яван, ганцаарчилсан бясалгал хийж сурах хэрэгтэй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх