Хайх

Буржгар үсийг янзлах дөрвөн арга

Буржгар үсийг хэрхэн өвөрмөц бөгөөд гоёмсог аргаар янзлах вэ?

Үснийхээ дээд хэсгийг хойш нь хавчих

Буржгар үсийг янзлах дөрвөн арга (фото 1)

Буржгар үсийг цэгцтэй харагдуулах хамгийн энгийн арга бол дээд хэсгийг нь хойш нь хавчих. Ийм төрлийн засалтыг хийхэд тун хялбар төдийгүй, хэрэг болох цорын ганц хэрэгсэл нь энгийн хавчаар эсвэл үсний боолт юм.

Хавчаарын ачаар 1940-өөд оны төрх бүрдүүлэх

Буржгар үсийг янзлах дөрвөн арга (фото 2)

Хэтэрхий хөвсгөр буржгар үсийг уг хэсгээр нь индүүний тусламжтайгаар шулуун болгож, хавчаараар тогтоож болно. Ингэснээр та 1940-өөд оны ретро төрх бүрдүүлэх болно. Харин үсний доод хэсгийг хэлбэржүүлэгч спрей цацсанаар бага зэрэг замбараагүй болгох хэрэгтэй.


Үсний даруулга ашиглах

Буржгар үсийг янзлах дөрвөн арга (фото 3)

Энэхүү засалтыг үсний даруулга, уяа эсвэл бандана алчуурын ачаар хийж болно. Chanel-ын аяллын загварын шоу дээр үзэгдсэн гялалзсан чимэглэлтэй үсний даруулга таны төрхийг илүү өвөрмөц болгоно шүү.

Дээш нь шуух

Буржгар үсийг янзлах дөрвөн арга (фото 4)

Үсээ замбараагүй байдлаар дээш нь шуухад үл үзэгдэгч хавчаар ба хэлбэржүүлэгч спрей байхад л хангалттай. Шулуун үстэй харьцуулбал буржгар үсээр ийм засалт хийхэд илүү сонирхолтой харагддаг. Энэ засалтыг хийхдээ мөн үснийхээ урд хэсгийг унжуулж, аль болох хичээл зүтгэл гаргаагүй мэт төрх бүрдүүлээрэй.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх