Хайх

Энэ намрын тренд үсний засалт: \"Boy band\" болон \"Bubble\" боб

Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб

Text: Buro.Mongolia


Хүйтэн, сэрүүн өдрүүд олширч, намрын улирал аль хэдийн хаяанд иржээ. Үүнтэй зэрэгцэн энэ жилийн үс засалтын нэгэн тренд болсон “Hush” тайралт шиг арчлахад амар, хөнгөн мэдрэмж төрүүлэх боб тайралт намрын гол засалтаар дурдагдаж эхэллээ. Энэхүү тайралт нь дотроо олон нэршилтэйгээр хуваагддаг ба энэ намар “Boy Band” болон “Bubble” боб засалтууд илүү алдаршиж байгаа юм.

Boy Band боб нь бага зэрэг замбараагүй хэдий ч маш загварлаг харагдуулдаг, хойд хэсгээсээ эхлэн богиносгож, шаталсан тайралт юм. Яг л “Backstreet Boys”, “NSYNC” зэрэг 1990-ээд оны алдартай хөвгүүдийн хамтлагийн дуучдын үс засалтыг санагдуулж байгаа биз? Ийм учир уг тайралтыг “Boyfriend” боб ч гэж нэрлэх нь бий. Мөн Boy Band боб тайралт нь шулуун болон бага зэрэг долгионтой үсэнд илүү тохиромжтой ба хэрвээ та буржгар үстэй бол загварчилж, арчлахад амаргүй аж.

Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 1)
@kaiagerber
Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 2)
@jhair_stylist
Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 3)
@grazia_magazin
Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 4)
@cat_limpket

Харин Bubble боб тайралт нь илүү эмэгтэйлэг, цэгцтэй харагдуулдаг. Уг засалт нь үсийг мөрнөөс дээш тэгш хэмтэйгээр тайрч, доод хэсгийг нь бөмбийлгөн ороосноор үүсдэг бөгөөд нүүрийг илүү нарийн харагдуулахаас гадна, хүзүү мөрийг тодотгож өгдөг. Bubble боб хэмээх нэршлийг гаргаж ирсэн стилист, үсчин Лук Хершесон “Тус үсний тайралтын амьд жишээ бол “Closer” киноны Натали Портманы дүр. Яг эрүү болон мөрний дунд үсний урт байрлах ёстой. Ихэнх хүнд энэ тайралт гайхалтай сайхан харагддаг юм шүү.” хэмээжээ. Мөн тус үсний засалтын хамгийн гол түлхүүр нь загварчлах ба хэдий зөв хэмтэй, гоё тайрсан ч та үсээ янзлахдаа заавал сэнсдэж, доод хэсгийг нь бөмбийлгөн ороох хэрэгтэй аж. 

Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 5)
@ednazvang
Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 6)
Natalie Portman "Closer"
Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 7)
@hoskelsa
Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 9)
@bel_pipsqueekinsaigon
Энэ намрын тренд үсний засалт: "Boy band" болон "Bubble" боб (фото 10)
@jennychohair

Гэхдээ зориулалтын самаар зөв техниктэй сэнсдэж, орооход салонд орсон мэт ижил үр дүнг өгөх тул Youtube болон TikTok-д байгаа зөвлөгөөнүүдийг дагаад гэртээ туршиж үзээрэй.

@katemarier Is air drying more damaging than blow drying your hair? No idea but here I am #hairstyle #hairstyletutorial #bobhaircut #bobhairstyle #plsfactcheck ♬ original sound - daisy‼️

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх