Хайх

Fidget Spinner тоглоомоор нүүрний контуринг хийж болох уу?

Блогер Жеймс Чарльз нүүрний будгийн спонж ба багсыг тренди тоглоомоор орлуулж байна

Fidget Spinner тоглоомоор нүүрний контуринг хийж болох уу?

Нэгэн шинэ бөгөөд гэнэтийн гоо сайхны трендийг CoverGirl маркийн албан ёсны нүүр царай болох блогер Жеймс Чарльз дэлгэрүүллээ. Өөрийн өөгүй төгс будалт, контуринг аргачлал, саатай нүдний тень болон хиймэл сормуусаараа олонд танигдсан өдгөө 18 настай блогер саяхан Fidget Spinner тоглоомын тусламжтайгаар нүүр будалт хийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

A post shared by James Charles (@jamescharles) on

Сүүлийн үед тренд болоод буй Fidget Spinner гэх стресс тайлдаг тоглоомын тухай та магадгүй аль хэдийнээ дуулсан байх. Хэрэглэгч уг тоглоомын голд байрших хөдөлгөөнгүй хэсгийг хуруугаараа барин, гаднах хэсгийг эргүүлэх учиртай юм. Ингэснээр тухайн хүний анхаарал төвлөрч, сэтгэл санааны тайван бус байдал арилна хэмээн тоглоомын үйлдвэрлэгчид сурталчилжээ.

Харин Жеймс Чарльзийн бодлоор тус тоглоомын нимгэн ирмэг нь нүүрэн дээр шулуун зураас зуран, контуринг будалт хийхэд төгс тохирох аж. Тэрээр Fidget Spinner тоглоомын нэг өнцөгт гэгээн туяатай, харин нөгөө өнцөгт нь бараан туяатай будаг түрхсэнээр нүүрээ хэлбэржүүлэн будаж болохыг харууллаа.

Fidget Spinner тоглоом нүүрний багс ба спонжийг орлуулж чадах эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй ч, энэ шинэ гоо сайхны тренд нь олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж байна.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх