Хайх

Арьс минь гэрэлтээрэй: Estée Lauder-ын Genuine Glow цуглуулга

Арьс минь гэрэлтээрэй: Estée Lauder-ын Genuine Glow цуглуулга

Шинэлэг бүтээгдэхүүн

Text: Buro.Mongolia


Зураг:

Таны арьсыг гэрэлтүүлэхэд зориулж бүтээсэн Genuine Glow цуглуулгын шинэлэг бүтээгдэхүүнүүд ямар ид шидтэйг хамтдаа уншицгаая

Genuine Glow цуглуулгын бальзамуудыг ер нь косметик бүтээгдэхүүний ангилалд хамруулах ёстой мэт санагдана. Учир нь тэд шингэн кремний төгс суурь болж, арьсыг гэрэлтүүлдэг увьдистай юм. Гэхдээ шошгон дээрх тайлбарыг сайтар уншвал тэдгээр нь зүгээр ч нэг косметикийн биш, харин арьс арчилгаанд зориулсан эмчилгээний чанартай болох нь мэдэгдэнэ. Бальзамын найрлаганд нь арьсан дахь чийгшлийн тэнцвэрийг хадгалдаг цагаан будааны уураг, арьсны бүтцийг тэгшилж, өнгийг нь сэргээдэг глюкозамин, чавга ба бурамны ханд, мөн нүх агшаадаг байгалийн лецитин орсон байгаа. Харин нүдний эргэн тойрон дахь арьсанд зориулагдсан бальзамын найрлагад С амин дэм, далайн замгийн комплекс болон чавганы ханд оруулжээ. Тэгэхээр эдгээр хоёр бүтээгдэхүүнийг арьс арчилгааны ч, нүүр будалтын ч зориулалтаар бүрэн ашиглах боломжтой. Хамгийн гол нь энэхүү шинэ цуглуулга нь таны арьсыг эрүүл харагдуулж, байгалийн гэгээ оруулах болно. Танд л гэж хэлэхэд гэрэлтсэн арьс бол хамгийн сүүлийн үеийн шилдэг тренд болоод байгаа шүү.

Арьс минь гэрэлтээрэй: Estée Lauder-ын Genuine Glow цуглуулга (фото 1)

цааш үзэх