Хайх

Haute Dogs: M.A.C брэндийн шинэ цуглуулга

Haute Dogs: M.A.C брэндийн шинэ цуглуулга

Нохойнд дурлагсдад

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ намар M.A.C биднийг гайхшруулахаар шийдэж, хүн төрөлхтний хамгийн дотнын нөхөр болох нохойноос сэдэвлэсэн цуглуулга гаргалаа. Сурталчилгааны гол дүрүүдэд пудель, хав болон тайга нохой оролцлоо

M.A.C-ийн бүтээлч захирал Жеймс Гажер энэ жил Westminster Dog Show-гаар зочлохдоо тэмцээнд оролцсон нохдын үзэсгэлэнтэй, дэгжин байдалд нь дурлаж, тэднээс сэдэвлэсэн цуглуулга гаргахаар шийджээ. Эрдсийн үндэс дээр бүтсэн уг цуглуулга нь намган ногоон, цайвар улбар шар, нил ягаан болон бараан саарал гэх энэ улирлын шилдэг өнгөнүүдийг багтаасан. Мөн тренд болж буй төмөрлөг гялбаа нүдний тень болгонд оржээ. Цуглуулгын бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол хар, саарал, боронзон ба нил ягаан гэсэн дөрвөн төрлийн өнгөтэй гарсан гель маягийн, гялалзсан нүд хүрээлэгч юм.

Эрүүл, гэрэлтсэн арьсны нөлөө үзүүлэх эрдсийн нунтаг пудр нь боронзон тоор болон цайвар шүрэн өнгөтэй гарсан. Эрдсийн суурийн ачаар пудр арьсыг эргэн тойрны хортой нөлөөнөөс хамгаалах болно. Хэвшил болсон уруул өнгөлөгч ба будгаас гадна цуглуулгад цайвар саарал, хул, нил ягаан өнгөтэй хумсны будаг орсон нь анхаарал татлаа. Түүнээс гадна компани machautedogs.com гэх вебсайт нээж, нохойтойгоо авахуулсан шилдэг селфи шалгаруулах тэмцээн зарлажээ. Ялагчийн зураг M.A.C-ийн олон нийтийн сүлжээний нүүр зураг болох юм байна.

 

цааш үзэх