Хайх

Кайли Женнер гоо сайхны влог хөтөлж эхэллээ

Анхны бичлэгээ намрын уруулын будгийн талаар хийжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Kylie Cosmetics брэндийн албан ёсны YouTube хуудсан дээр анхны влог бичлэг тавигдлаа. Зургаан минут үргэлжлэх энэхүү бичлэгт Кайли өөрийн хамгийн сайн найз Жордин Вудсийн хамтаар Kylie Cosmetics брэндийн уруулын будгийн намрын цуглуулгыг туршиж буйгаар гарчээ.

Кайлигийн хэлснээр энэхүү бичлэгийг хийх хүртэл уг цуглуулгыг хэн ч хараагүй байсан гэнэ. Жордин хүртэл шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан аж. "Би голдуу Жординд бүгдийг харуулж, бүх зүйлсийнхээ талаар ярьдаг. Тэрээр яг л манай брэндийн үндсэн модель мэт бүх бүтээгдэхүүнүүдийг хамгийн түрүүнд туршиж үздэг. Харин энэ удаагийнхыг би түүнээс зориуд нуусан юм. Ингэснээр хүн бүр түүний анхны сэтгэгдлийг харах боломжтой болж байна шүү дээ".

Kylie Cosmetics-ийн намрын цуглуулгад nude, ягаан ба хөх ягаан өнгийн Butternut, Autumn, Wicked, Libra ба Hazel нэртэй уруулын будагнууд оржээ. Бүх бүтээгдэхүүнүүд аравдугаар сарын 6-наас эхлэн брэндийн албан ёсны вебсайт дээр борлуулагдана.

цааш үзэх