Хайх

Кайли Женнерийн жинхэнэ дүр төрхийг харуулах “Life of Kylie” реалити шоуны анхны трейлер

Спин-офф

Кайли Женнерийн жинхэнэ дүр төрхийг харуулах “Life of Kylie” реалити шоуны анхны трейлер

Кайли Женнерийн үнэнч шүтэн бишрэгчдэд дуулгах таатай мэдээ байна. "Keeping Up with the Kardashians" реалити шоуны спин-офф төсөл "Life of Kylie" тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Өдгөө 19 настай телевизийн шүтээн, гоо сайхны ертөнцийн хатан хаан, олон нийтийн сүлжээний од бөгөөд ердын нэгэн өсвөр настан Кайли өөрийн өдөр тутмын амьдралыг үзэгчдэд харуулж, жинхэнэ дүр төрхөө таниулахыг хүсэж байна.

"Би камерын өмнө өссөн учир хүмүүс намайг сайн мэддэг гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ тэд миний жинхэнэ дүр төрхийг мэдэхгүй. Би олны нүдэнд тодорхой төсөөлөл бий болгодог. Гэхдээ жинхэнэ Кайли бол өөр хүн юм" хэмээн Кайли Женнер шинэ трейлердээ дурджээ.

Нийт найман ангиас бүрдэх шинэ реалити шоу Монголын цагаар долоодугаар сарын 6-нд өглөөний 10:00 цагт E! сувгаар нээлтээ хийх болно.

Ө.Тодгэрэл

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх