Хайх

Кендалл Женнер арьсныхаа асуудлын талаар хариу мэдэгдэл хийлээ

Алдартнууд бол юуны түрүүнд бодит хүмүүс юм

Кендалл Женнер арьсныхаа асуудлын талаар хариу мэдэгдэл хийлээ

Text: Бюро 24/7

Монголын цагаар өчигдөр өглөө зохион байгуулагдсан Golden Globes шагнал гардуулах ёслол дээр загвар өмсөгч Кендалл Женнер Giambattista Valli-гийн хөвсгөр урт хормойтой, хар даашинзаар гоён үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан нь маргаангүй. Гэсэн хэдий ч олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид үүнийг үл харгалзан моделийн арьсны асуудалд анхаарлаа хандуулжээ. Тухайлбал Twitter сүлжээний нэгэн хэрэглэгч "@Kendall Jenner арьсны асуудалтай байсан хэдий ч өөртөө итгэлтэйгээр алхан жинхэнэ гялалзсан од шиг харагдаж байсан нь бүсгүй бүрийн ойлгох хэрэгтэй, чухал сургамж юм" гэж жиргэсэнд Кендалл Женнер "ийм зүйл хэзээ ч чамайг зогсоох ёсгүй" хэмээн хариулсан байна.

Кендалл Женнер өмнө нь ч бас арьсныхаа асуудлын талаар нээлттэй хэлэлцэж байсан удаатай. "Өсвөр насандаа би маш хүнд батганы асуудалтай тулгарч байсан. Тухайн үед би үүний улмаас өөртөө огт итгэлгүй болж, хүмүүстээ ярихдаа хүртэл тэдэн рүү харж чаддаггүй байсан. Би яг л шоовдорлогдсон хүүхэд мэт өөрийгөө мэдэрдэг байсан. Хүмүүстэй ярилцахдаа үргэлж нүүрээ гараараа дардаг байлаа. Арьсны нөхцөл байдал дээрдэж эхлэх үед надад эргээд өөртөө  итгэлтэй болоход багагүй хугацаа шаардагдсан. Гэхдээ энэ нь зарим хүмүүсийн амьдралын нэгэн хэсэг бөгөөд үүгээр чи өөрийгөө тодорхойлохгүй гэдгийг би сайн ойлгосон" хэмээн Кендалл өөрийн блогтоо бичиж байсан билээ.

  • Зураг:
Цааш үзэх