Хайх

Харри Поттероос сэдэвлэсэн косметикийн бүтээгдэхүүнүүд

Харри Поттероос сэдэвлэсэн косметикийн бүтээгдэхүүнүүд

Удаан хүлээсний эцэст

Text: Buro.Mongolia


Зураг:

Гоо сайхны шидэт саваагаа дохиж, Харри Поттерын ертөнцийн нэгэн хэсэг болцгооё

Бид бүгдийн хайртай Харри Поттерын түүх гоо сайхны ертөнцтэй холбогдож эхэллээ. Саяхан Storybook Cosmetics брэнд тун удахгүй шидэт саваа хэлбэрийн нүүр будалтын багс худалдаанд гаргах гэж буйгаа зарлалаа. Цуглуулгад хэд хэдэн төрлийн тусгай зориулалтын багснууд багтах бөгөөд бүгд Харри Поттер кинонд гардаг шидэт саваануудын төгс хуулбар байх аж.

Харри Поттерын түүхийг хамгийн анх гоо сайхны ертөнцөд нэвтрүүлэх санааг Imgur гэх кино шүтэн бишрэгчдийн онлайн нийгэмлэг дэвшүүлсэн гэж хэлж болно. Тэд Хогвартс сургуулийн дөрвөн тэнхим болох Гриффиндор, Слизерин, Рэйвенклав ба Хаффлпафт зориулсан нүдний тенийн иж бүрдлүүд ямар байж болохыг санал болгож, компьютерээр гаргасан хийсвэр зураглал хийсэн юм. Харин үүний дараагаар Shiro & Co марк бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдэж, Харри Поттероос сэдэвлэсэн уруул өнгөлөгч, бронзер ба гурван төрлийн уруулын будаг худалдаанд гаргасан байгаа.

цааш үзэх