Хайх

Ким Кардашьян арьсны өнгөтэй уруулын будагны цуглуулга гаргалаа

Ким Кардашьян арьсны өнгөтэй уруулын будагны цуглуулга гаргалаа

Nude будалтанд зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян гоо сайхны KKW Beauty брэндийнхээ хүрээнд шинэ уруулын будагны цуглуулга гаргалаа. Цуглуулгад багтсан 11 төрлийн beige туяатай будагнууд нь хамгийн цайвраас эхлээд Африк-Америк гаралтай бараан арьсанд зориулагдсан, эмэгтэй бүрийн хэрэгцээнд нийцсэн гэдгээрээ онцлог болжээ.

Бүсгүйчүүд өөрийн арьсанд төгс тохирсон, ягаан туяагүй, nude уруулын будаг хайдаг болов ч гоо сайхны зах зээлд өнөөдрийг хүртэл тийм ч өргөн сонголт байгаагүй. Харин KKW Beauty-гийн шинэ бүтээгдэхүүнүүд Allure сэтгүүлийн гоо сайхны редакторуудын онцолж буйгаар төгс nude өнгө гаргахын зэрэгцээ уруулыг чийгшүүлж, түрхсэний дараагаар гоёмсгоор гялтганаж, тогтоц сайтай байдаг гэх том давуу талуудтай гэнэ.

Цуглуулгад түүнчлэн уруулын будагтай хослох гурван төрлийн уруул хүрээлэгч орсон байгаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх