Хайх

Ким Кардашьян Charlotte Tilbury-гийн уруулын будгийн шинэ цуглуулгад хувь нэмэр орууллаа

Ким Кардашьян Charlotte Tilbury-гийн уруулын будгийн шинэ цуглуулгад хувь нэмэр орууллаа

Ким ба бусад 11 алдартай бүсгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Нүүр хувиргагч Шарлотта Тилбери уруулын будгийн шугмаа өргөжүүлж байна. Тэрбээр 12 алдартай бүсгүйтэй хамтарч, шинэ өнгөнүүд бүтээжээ

Charlotte Tilbury-гий уруулын будагт бүгд дуртай байдаг. Алдартнууд ч тэр, энгийн иргэд ч тэр. Тухайлбал Glastonberry өнгийг Сиенна Миллер улаан хивсэн дээр гарахдаа сонгож, Зои Сагг өөрийн Youtube хуудасныхаа бичлэгийг бэлдэхдээ түрхдэг билээ. Брэндийн уруулын будгийг мөн Амаль Клуни, Синди Кроуфорд, Ким Кардашьян нар хэрэглэдэг юм. Шарлотта Тилбери саяхан уруулын будгийн шугмаа өргөжүүлэхээр шийдэж, 12 олны танил бүсгүйг энэхүү төсөлдөө хамруулжээ. Тэр бүсгүй болгоны нэрэмжит онцгой өнгөтэй уруулын будаг бүтээсэн байгаа. Энэ нь зөвхөн ухаалаг маркетингийн алхам гэлтгүй мөн сайн үйлсийн зорилготой хамтын ажиллагаа юм. Борлуулагдсан будаг бүрийн нэг фунт нь Women for Women International сан рүү шилжих гэнэ.

Энэхүү төсөлд Эмили Ратаковски, Сальма Хайек, Хелена Бонэм Картер, Николь Кидман, Поппи Делевинь, Миранда Керр, Кейт Босворт, Лора Бэйли, Лив Тайлер, Карина Лау, Синди Кроуфорд ба Ким Кардашьян оролцсон байна. "Хелена Бонэм Картер өөрийнхөө өнгийг Hel's Bells хэмээн нэрлэсэн. Энэ нь тод ягаан суурьтай гүн виноны өнгө юм. Эмили Ратаковскигийх 1970-аад оны уур амьсгалтай, "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" хэв маягтай тачаангуй улаан шаргал өнгө байгаа. Синди Кроуфордод зориулж бид 1990-ээд оныг санагдуулам саарал бор өнгө бүтээсэн. Харин Ким Кардашьяныг Kim KW нэртэй цайвар ягаан туяатай nude өнгө тодорхойлж байгаа. Түүнд энэ өнгө маш их зохидог тийм үү?" хэмээн нүүр хувиргагч ярьжээ.

Шинэ өнгөнүүд долдугаар сарын 27-ноос эхлэн брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдах болно.

 

цааш үзэх