Хайх

Ким Кардашьян гоо сайхны брэнд үүсгэн байгуулахаа мэдэгдэж, анхны бүтээгдэхүүнээ зарлалаа

Дараа долоо хоногт нээлтээ хийнэ

Ким Кардашьян гоо сайхны брэнд үүсгэн байгуулахаа мэдэгдэж, анхны бүтээгдэхүүнээ зарлалаа

Хүн бүрийн эртнээс таамаглаж байсан зүйл одоо л биеллээ оллоо. Ким Кардашьян өөрийн гэсэн гоо сайхны брэнд үүсгэн байгуулахаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Реалити шоуны од, олон нийтийн сүлжээний шүтээн Ким "KKW Beauty" нэртэй гоо сайхны брэндээ энэ оны зургаадугаар сарын 21-нд нээх болсноо Instagram хуудсаараа дамжуулан зарлажээ.

 


Харин KKW Beauty брэндийн гаргах хамгийн анхны бүтээгдэхүүнээр нүүрний контурингийн иж бүрдэл тодорсон байна. "Би гаднах төрхөө үргэлж өөрчилдөг. Гэхдээ тэгэх бүрдээ би ганц л зүйлийг үргэлж хэвээр нь үлдээдэг. Тэр нь нүүр будалтын контурингийн аргачлал юм" хэмээн Ким Кардашьян анхны бүтээгдэхүүнийхээ талаар Forbes сэтгүүлд ярьжээ.

"Миний төлөвлөж байгаагаар бид сар бүр шинэ бүтээгдэхүүн гаргах болно. Би одоогоор контуринг, өө дарагч гэх зэрэг бүх дуртай зүйлсээ юуны түрүүнд гаргах хүсэлтэй байна. Арваад жилийн турш мэргэжлийн нүүр хувиргагчдаар нүүрээ будуулж ирсний эцэст би гоо сайхан, тэр дундаа косметик бүтээгдэхүүний талаар багагүй мэдлэг хуримтлуулсан. Энэ бүх мэдлэгээ би шинэ брэнддээ шингээх болно" гэж Ким нэмж хэлсэн байна.

 

 

 

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх