Хайх

Ким Кардашьян мөсөн цэнхэр өнгийн үстэй боллоо

Гоо сайхны салбар дахь ээлжит тренд

Ким Кардашьян мөсөн цэнхэр өнгийн үстэй боллоо

Text: Бюро 24/7

Ким Кардашьяны цагаан-шар өнгийн үсэнд дасаж амжаагүй байтал алдарт бүсгүй дахин нэг удаа төрхөө өөрчиллөө. Гэхдээ энэ удаад тэрээр илүү зоригтой алхам хийж, өвлийн улирлыг санагдуулам мөсөн цэнхэр өнгөөр үсээ будуулсан байна. Реалити нэвтрүүлгийн од, энтертейнмэнт салбарын нөлөө бүхий хүн, косметик брэндийн эзэмшигч Ким нэг хоногийн өмнө папарацци зурагчдын дуранд өртсөнөөр ийнхүү шинэ өнгөө харуулжээ. Ингэхдээ тэрээр хувцсаа үстэйгээ хослуулан хөлөөсөө толгой хүртэл мөсөн цэнхэр өнгийн төрх бүрдүүлсэн нь олны сонирхлыг бүүр ч их татсан юм.

Ким үснийхээ өнгийг өөрчилсөн хэдий ч засалт нь хэвээр үлдсэн байна. Тэрээр энэ сарын эхээр үсээ богино боб стилиэр тайруулсан бөгөөд энэ шийдэл нь цэнхэр өнгөтэй төгс зохицож буй харагдана.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх