Хайх

Ким Кардашьян нүдний доорх хар хүрээг дарах бүтээгдэхүүн гаргалаа

Ким Кардашьян нүдний доорх хар хүрээг дарах бүтээгдэхүүн гаргалаа

Төрөл бүрийн арьсны өнгө ба бүтэцтэй, бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян гоо сайхны KKW Beauty брэндийнхээ хүрээнд нүдний доорх хар хүрээг дарах зориулалттай өө дарагчийн цуглуулга гаргалаа. Шинэ өө дарагч шингэн бүтэцтэй байх бөгөөд нийт 16 төрлийн өнгийн сонголттойгоор худалдаалагдах юм. Ким мөн уг өө дарагчийн тогтцыг илүү сайжруулахын тулд брэндийн нунтаг пудр, багс ба спонж гэх зэрэг нэмэлт хэрэгслүүд ашиглахыг зөвлөжээ.

Шинэ бүтээгдэхүүний сурталчилгаанд 37 настай Ким, түүний 62 настай эх Крис, 83 настай эмээ Мэри Жо болон төрөл бүрийн арьсны өнгөтэй, өөр өөр насны ангилалтай 13 модель оролцсон байна.

 

 

"Би энэхүү сурталчилгаагаараа дамжуулан шинэ бүтээгдэхүүн нь зөвхөн өөгүй төгс залуу моделиудад биш, харин төрөл бүрийн арьсны бүтэц ба өнгөтэй, ямар ч насны эмэгтэйд зориулагдаж, үнэхээр үр дүнтэй байдаг гэдгийг харуулахыг хүссэн юм" хэмээн Ким шинэ цуглуулгынхаа талаар Allure сэтгүүлд ярьжээ.

Цуглуулга гуравдугаар сарын 23-нд худалдаанд гарах бөгөөд нэг ширхэг өө дарагчийн үнэ 18$ байх бол, дотроо гурван ширхэгтэй багц нь 80$-аар борлуулагдана.

Ким Кардашьян нүдний доорх хар хүрээг дарах бүтээгдэхүүн гаргалаа (фото 1)Ким Кардашьян нүдний доорх хар хүрээг дарах бүтээгдэхүүн гаргалаа (фото 2)

 

цааш үзэх