Хайх

Кристен Стюартын гоо сайхны хувьсал

Өсвөр насны өхөөрдөм төрхөөс эхлэн готик глэм хүртэл

Ихэнх эмэгтэй жүжигчид өөрийн гэсэн тогтсон гоо сайхны төрхтэй байдаг бол Кристен Стюарт үргэлж үс засалт ба нүүр будалтаа шинэчилж, зоригтой алхам хийн олныг гайхшруулдаг билээ. Анх "Twilight" киногоор нэр алдарт хүрч байсан жүжигчин бүсгүй тyхайн үед улаан-бор өнгийн урт үстэй, өхөөрдөм төрхтэй байсныг хүн бүр мэдэх биз ээ. Харин тэр цагаас хойш Кристен улаан, шар, бор ба хар өнгийн бүхий л туяануудыг бас байж болох бүх үс засалтыг туршаад үзсэн. Тэрээр мөн шинэ үс засалт сонгох бүрдээ нүүр будалтаа тохируулан өөрчилдөг уламжлалтай. Нэг үгээр бол Кристен Стюарт яг л хамелеон шиг "хувирамтгай" бүсгүй юм.

Яг одоогийн байдлаар Кристен бүх цаг үеийн хамгийн зоригтой, cool стиль сонгоод байна. Уг хэсгээрээ бараан оруулгатай цагаан блонд өнгийн богино тайралт түүний нүүрний хэлбэр, хувцаслалтын стиль, нууцлаг зан ааштай уусаж, дахин давтагдашгүй төрх бий болгожээ. Ингээд өсвөр насны өхөөрдөм төрхөөс эхлээд готик глэм хүртэлх энэ адал явдлаар дүүрэн замд жүжигчин хэрхэн хувьссаныг хамтдаа харцгаая.

 

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх