Хайх

Солонгосын гоо сайхны мэс засалч Пак Жэ Ү дахин Монголд ирнэ

Солонгосын гоо сайхны мэс засалч Пак Жэ Ү дахин Монголд ирнэ

"Үлэмж Клиник" эмнэлэгт мэргэжлийн сургалт явуулахын зэрэгцээ гоо сайхны ажилбар, эмчилгээ хийнэ

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгос бол дэлхийн гоо сайхны мэс заслын нийслэл гэж хэлж болно. Судалгааны дагуу тус улсын 19-29 насны гурван эмэгтэйн нэг нь мэс ажилбар хийлгэсэн гэх тоо баримт байдаг. Тийм ч учраас энэ улсын эмч нар хамгийн өндөр туршлагатай, чадварлагт тооцогдож, гоо сайхны салбар нь хамгийн орчин үеийн, дэвшилтэт технологи ашигладгаараа алдартай байдаг. Дэлхийн өнцөг бүрийн хүмүүс Сөүл хотын эмч нарыг зорин зовхины мэс засал, нүүрний хэлбэр засах ажилбар, эсвэл илүү энгийн ботокс ба филлер зэргийн үйлчилгээ хийлгэдэг нь нууц биш билээ. Тэгвэл тун удахгүй Солонгос улсдаа тэргүүлэгч Bio Plastic Surgery эмнэлгийн мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмч Пак Жэ Ү болон "Үлэмж Клиник" ээлжит удаагаа хамтран мэргэжлийн сургалт, гоо сайхны мэс ажилбаруудыг Монголд хийх гэж байна.

Пак Жэ Ү нь мэргэжилтнүүдийг сургадаг эмч гэдгээрээ давуу талтай бөгөөд гоо сайхны мэс заслын чиглэлээр 20 жилийн дадлага туршлагатай, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц үйлчилгээ хийж чаддаг, Солонгосын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг аж. Мөн Пак эмч нь нүд болон зовхины мэс засал, өөх шилжүүлэн суулгах болон акюсколп (өөх хайлуулах лазер, хацар эрүүний өөх соруулан V-line гаргах, Face lifting) гэх ажилбаруудаар нарийвчлан мэргэшсэн байна. Солонгосын гоо сайхны эрдэм шинжилгээний хурлын туслах ахлагч тэрээр лазер судлалд чухал үүрэг гүйцэтгэдэг мэргэжилтнүүдийн нэг төдийгүй эрдэм шинжилгээний судалгааны ажилд байнга идэвхтэй оролцож, мэргэшсэн эмч нарт сургалт зохион байгуулан ажилладаг юм. Пак эмч нь мэс заслыг хавдалт, хөхрөлт багатай хийдгээрээ давуу талтай ба нягт нямбай, сорвигүй пластик оёдлыг гаргаж чаддагаараа үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн байна.

Пак Жэ Ү эмчийн харьяалагддаг Bio Plastic Surgery гоо сайхны эмнэлэг нь Солонгос улсын Кангнам дүүрэгт орших, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон эмнэлэг юм.

"Үлэмж Клиник" эмнэлэгтэй хамтран ажилладаг Пак Жэ Ү эмч нь энэ удаад наймдугаар сарын 15, 16 өдрүүдэд ажиллах болно. Тэрээр өндөр түвшний мэргэжлийн сургалт явуулахын зэрэгцээ мэс ажилбар, эмчилгээ хийх гэнэ. Давхраа, зовхины мэс засал, утас гүйлгэх, өөх соруулах, арьс өргөх, сорви багасгах мэс ажилбарууд хийх болно.

Шангри-Ла Молл дотор байрших "Үлэмж Клиник" нь ойролцоогоор хоёр жил гаруйн өмнө "Grease Medi Spa" компанийн харьяанд үүсгэн байгуулагдсан эмчилгээний гоо заслын ахисан түвшний эмнэлэг юм. Тус эмнэлэг нь өндөр хөгжилтэй орны томоохон эмнэлэг, туршлагатай мэргэжлийн эмч нартай тогтмол хамтран ажилладгаараа онцлог билээ.

Үлэмж Клиник

Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх