Хайх

Дэлхийн шилдэг сүрчигнүүдийг хаанаас авах вэ?

Дэлхийн шилдэг сүрчигнүүдийг хаанаас авах вэ?

Tоп 10 гоо сайхны компанийн нэг Puig-ийн сүрчигний брэндүүд

Text: Г.Тэмүүлэн

Paco Rabanne брэнд анх 1960-аад онд металлик материалтай богино даашинзууд ба футурист хэв маягтай загваруудаараа Францын кутюр загварын ертөнцөд хувьсгал хийж байлаа. Уламжлалт бус материал, өвөрмөц техникээрээ гайхагдаж, загварын ертөнцийн бүх дүрмийг зөрчиж байсан Paco Rabanne төд удалгүй ер бусын сүрчигнүүдээрээ үнэртний салбарыг ч байлдан дагуулж эхэлсэн юм.

Дэлхийн шилдэг сүрчигнүүдийг хаанаас авах вэ? (фото 1)

Арьсанд хүрмэгцээ сэтгэл догдлуулж, тэр даруйд донтуулдаг ер бусын үнэртэй, урлагийн бүтээл мэт өвөрмөц савлагаатай сүрчигнүүд нь шилдэг үнэртний жагсаалтуудыг бүх цаг үед тэргүүлдэг уламжлалтай болжээ. Архитектор мэргэжилтэй ч, загвар ба гоо сайхны салбарт эргэлт буцалтгүй орсон дизайнер Пако Рабан өөрийн брэндийн сүрчигнүүдийг тодорхойлохдоо "Миний бүтээсэн үнэртнүүд нь маш сайн найрлагатайгаас гадна сэтгэл догдлуулж, эрч хүчийг бэлэглэн, сэтгэл татам мэдрэмжийг өгнө" хэмээн хэлсэн байдаг.

Дэлхийн шилдэг сүрчигнүүдийг хаанаас авах вэ? (фото 2)

Тус брэндийн хамгийн алдартай сүрчигнүүд болох 1 Million, Lady Million, Invictus, Olympea болон XS зэрэг сүрчигнүүдийг Нарангийн Tulip дэлгүүр албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхлээд байна. Алтан гулдмайн хэлбэрийн савлагаатай, эрчүүдэд зориулагдсан 1 Million сүрчиг нь алтнаас бүтээлч санаа авсан бөгөөд тансаг байдал, тэсвэр тэвчээр, хүч чадлыг бэлгэддэг. Харин Lady Million гэх эмэгтэй хувилбар нь мэдрэмжтэй, гал цогтой бүсгүйчүүдийг илтгэдэг. Мөн грекийн домог, бурхдаас урам зориг авч бүтээгдсэн Invictus ба Olympea нэртэй сүрчигнүүд нь хүчирхэг, ялалтын амтыг мэддэг хүмүүст зориулагдсан байдаг.

Сайхан мэдээ дуулгахад Tulip дэлгүүр Paco Rabanne болон Carolina Herrera брэндийг танилцуулаад байгаа ба Nina Ricci, Jean Paul Gaultier зэрэг Европын алдарт брэндийн сүрчигнүүдийг тун удахгүй албан ёсны эрхтэйгээр танилцуулах болно.

Naran Tulip

Утас: 94000049

  • Naran Mall дэлгүүрийн 3 давхарт, Хүүхдийн 100
  • Naran Plaza дэлгүүрийн 3 давхарт, Энхтайвны гүүрний баруун доор
  • Naran Place дэлгүүрийн 2 давхарт, 13-р хороолол, дунд зам
  • УИД-ийн 1 давхарт
  • Zaisan Hill цогцолборын 4 давхарт
  • Naran Point дэлгүүр, Байгалын түүхийн музейн баруун талд

 

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх