Хайх

Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга

Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга

Je-ne-sais-quoi

Text: Buro.Mongolia


Зураг:

Sonia Rykiel маркийн бүтээлч захирал Жюли де Либраны урласан оньсого мэт загваруудын нууцыг тайлцгаая

Sonia Rykiel ба Lancôme брэндүүдэд маш олон ижил талууд бий. Тэд хоёулаа төрөлх Франц улсаа ухаангүй хайрлаж, үргэлж өөдрөг бас гэрэл гэгээтэй бүтээгдэхүүн гаргадаг. Нэг үгээр бол тэд хоёулаа "je-ne-sais-quoi" буюу үгээр илэрхийлэмгүй гоо үзэсгэлэнг бүтээх дуртай юм.

Жюли де Либран шинэ цуглуулгын дизайн дээр ажиллахдаа өөрт чухал ач холбогдолтой хоёр бэлгэ тэмдгийг оруулсан байна. Тодруулбал Sonia Rykiel брэндийн нэрийн хуудас болсон олон өнгийн судалтай хээ болон Парисын Сен-Жермен-де-Пре өргөн чөлөөг санагдуулам жижиг дүрснүүд шинэ бүтээгдэхүүнүүдийн савлагаанд хэвлэгджээ. Зөөлөн ягаанаас хөх ягаан хүртэл мөн саарлаас гүн цэнхэр хүртэл үргэлжлэх хоёр төрлийн нүдний тенийн набор, улбар шар, улаан ба ягаан өнгийн уруулын харандаа, пудр ба хацар өнгөлөгчийг чимсэн тэдгээр хэлбэр дүрснүүдийн утга учрыг олоход маш хялбархан. Ном нь Сен-Жермен-де-Пре дахь алдарт номын санг, аяга нь жижиг кафенуудыг, зүрх нь Парис хотыг хайрлах сэтгэлийг илтгэж байгаа юм. Харин бусад дүрснүүдийн утгыг та бүхэн өөрсдөө таах гээд үзээрэй.

Цуглуулга наймдугаар сарын 22-ноос эхлэн Lancôme-ийн дэлгүүрүүдээр худалдаалагдана.

Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 1)Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 2)Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 3)Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 4)Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 5)Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 6)Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 7)Парис бүсгүйн нууц: Sonia Rykiel x Lancôme хамтарсан цуглуулга (фото 8)

 

цааш үзэх