Хайх

Пэт МакГратын Metalmorphosis 005 шинэ бүтээгдэхүүн арваннэгдүгээр сард худалдаанд гарна

Пэт МакГратын Metalmorphosis 005 шинэ бүтээгдэхүүн арваннэгдүгээр сард худалдаанд гарна

Metalmorphosis 005

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрвээ та металлаг, гялалзсан зүйлсэд дуртай бол Пэт МакГратын шинэ бүтээгдэхүүн танд гарцаагүй таалагдана

Сарын өмнөөс сурталчилгаа нь гарч, шуугиан тарьж эхэлсэн Пэт МакГратын шинэ бүтээгдэхүүн хоёр хоногийн өмнө олонд дэлгэгдлээ. Versace хавар-зун 2017 улирлын загварын шоун дээр алхсан Жижигийн гялалзсан нүдийг, аль эсвэл Maison Margiela-гийн шоунд оролцсон моделиудын металлаг уруулыг санаж байна уу? Тэдгээр нүүр будалтыг нүүр хувиргагч Пэт МакГрат өөрийн "Metalmorphosis 005" нэртэй шинэ бүтээгдэхүүнийг ашиглан хийсэн юм. Алтан, мөнгөлөг, боронзон ба зэсэн гэх дөрвөн төрлийн өнгөний сонголттой тослог ба нунтаг пигментүүдээс бүрдсэн шинэ цувралд мөн бүтэц өөрчлөх зориулалтын шингэн ба хар өнгийн контур багтсан байгаа.

Metalmorphosis 005 арваннэгдүгээр сарын 15-нд Пэт МакГратын албан ёсны вебсайт дээр тавигдаж, 22-ноос эхлэн Sephora-гийн бүх салбаруудаар борлуулагдаж эхэлнэ. Цуглуулгаас нэг өнгийн багцыг 60$-р, дөрвийг 165$-р, харин контурыг дангаар нь 24$-р худалдаж авах боломжтой. 

Пэт МакГратын Metalmorphosis 005 шинэ бүтээгдэхүүн арваннэгдүгээр сард худалдаанд гарна (фото 1)

цааш үзэх