Хайх

Рианнагийн косметикийн брэнд Ким Кардашьян ба Кайли Женнер нарынхаас тэргүүлж байна

Fenty Beauty-гийн орлого Kylie Cosmetics-ийнхээс тав дахин илүү байжээ

Рианнагийн косметикийн брэнд Ким Кардашьян ба Кайли Женнер нарынхаас тэргүүлж байна

Text: Бюро 24/7

WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар дуучин Рианнагийн Fenty Beauty косметикийн брэнд Kylie Cosmetics болон KKW Beauty брэндүүдээс илүү амжилттай болж байна. Онлайн борлуулалтын судалгааны үр дүнд Fenty Beauty брэндийн борлуулалт үүсгэн байгуулагдсанаас хойших эхний сард (2017 оны есдүгээр сар) Kylie Cosmetics брэндийнхээс тав дахин илүү байсан аж. WWD-гийн онцолсноор Кайлигийн брэнд үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байгаа ч ийнхүү борлуулалтаараа ард хоцорсон байна. 2017 оны аравдугаар сард Fenty Beauty-гийн орлого 34%-иар нэмэгдсэн байгаа.

Харин 2017 оны зургаадугаар сард нээлтээ хийсэн Ким Кардашьяны KKW Beauty брэнд Кайлигийнхтэй харьцуулбал илүү амжилттай байгаа гэнэ. "Наймдугаар сард Кайли Женнер нийт 420 сая долларын бүтээгдэхүүн борлуулж, харин түүний эгч Ким брэндээ үүсгэн байгуулсны дараах хэдхэн минутад 14 сая долларын бүтээгдэхүүн борлуулж чадсан гэж өөрөө мэдэгдсэн" хэмээн WWD сэтгүүл бичиж байна.

Рианнагийн амжилтын нууцыг мэргэжилтнүүд "илүү өргөн хүрээний хэрэглэгчидтэй учраас" гэж тайлбарласан байна. "Брэндийн худалдан авагчдын дунд Африк Америк, Латин Америк болон Ази гаралтай хүмүүс харьцангуй их байдаг. Харин европчууд нийт хэрэглэгчдийн хамгийн бага хувийг эзэлдэг байгаа".

Цааш үзэх