Хайх

Селена Гомесын үсчин түүний блонд өнгийг хэрхэн дуурайж болохыг хэллээ

Курт Кобейны үснээс санаа авчээ

Селена Гомесын үсчин түүний блонд өнгийг хэрхэн дуурайж болохыг хэллээ

Эмма Робертс, Нина Добрев, Жессика Симпсон ба Селена Гомес нарын хувийн үсчдээр ажилладаг Риана Капри ба Никки Ли гэх мэргэжлийн стилистүүдийн Instagram хуудаст Селенагийн үсэнд хэрхэн нэг өдрийн дотор блонд өнгө оруулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгджээ.

Үсчин бүсгүйчүүд Селенагийн үсний шинэ өнгийг Курт Кобейны рок хамтлагийн нэрэмжит «Nirvana» хэмээн нэрлэсэн байна. Курт Кобейны нэрийн хуудас болсон уг хэсгээрээ бараан туяатай шар өнгийн үс өдгөө 25 настай дуучин бүсгүйн шинэ дүр төрхийн суурь болж өгчээ.

Риана Капри өөрийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан үсчдэд ийнхүү зөвлөгөө өгсөн байна: "Хүндэт үсний стилистүүдээ! хэрвээ хэн нэгэн тань дээр ирэн «Nirvana» блонд өнгөний зургийг харуулбал энэхүү нийтлэлийг сайтар уншиж, үйлчлүүлэгчдээ уг ажилбарыг хийхэд нийт есөн цаг, 300 хуудас тугалган цаас, үсний будаг найруулдаг найман аяга болон хамтран ажиллах чадвартай хоёр үсчин хэрэг болно гэж хэлээрэй. Энэ бол маш удаан бөгөөд тэвчээр шаардсан ажил юм. Бид Селенагийн үсний туг бүрийг тугалган цаасаар ороож, дараа нь тугалган цаасаа авч, эцэст нь энэ бүх процессыг дахин нэг удаа хийсэн. Бид энэ бүх ажлыг нэг удаагийн суултаар хийсэн шүү. Энэ бол боломжтой зүйл юм".

 

 

 

Риана ба Селена шиг үстэй болохыг хүссэн хүн бүрт, мөн үсчдэд тэвчээртэй байхыг зөвлөж байна. Учир нь түүний бодлоор ийм үр дүнг есөн цагаас бага хугацаанд гаргаж авах ямар ч боломжгүй аж.

Харин Селенагийн үсийг будахад оролцсон хоёр дахь үсчин Никки Ли энэ талаар "Өөрчлөгдөх цаг ирлээ! Риана бид хоёрын бүтээл болох «Nirvana» блонд өнгийг сонирхоно уу. Өөрчлөлт хийнэ гэдэг сайн зүйл шүү" хэмээн товч мэдэгдэл өгсөн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх