Хайх

Шинэ хамтын ажиллагаа M.A.C Good Luck Trolls

Шинэ хамтын ажиллагаа M.A.C Good Luck Trolls

Бага наснаас мэндчилж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dreamworks компаний бүтээсэн, жижиг үслэг мангасуудын тухай өгүүлэх "Trolls” кино энэ оны сүүлээр нээлтээ хийх гэж байна. Уг кинонд зориулж M.A.C брэнд нэгэн онцгой цуглуулга бэлдэж байгаа гэнэ

1981 оноос хойш төрсөн хүүхэд бүр өөрийн гэсэн троллтой байсан байх. Хүчиллэг өнгийн үстэй, царай муутай хуванцар тоглоомыг санаж байгаа биз дээ. Хүүхдүүд тэрхүү тоглоомыг цуглуулж, хувцаслаж, үсийг нь самнадаг байсан санагдана. Сэгсгэр мангасуудын тухай өгүүлэх "Trolls" кино энэ оны арван нэгдүгээр сард нээлтээ хийх бөгөөд троллуудын дууг Анна Кендрик ба Жастин Тимберлейк нар оруулах гэнэ. Кинонд зориулагдсан Good Luck Trolls нэртэй косметикийн цуглуулга харин тун удахгүй M.A.C брэндийн дэлгүүрүүдээр борлуулагдаж эхлэх болно.

Брэндийн нүүр хувиргагчид шинэ цуглуулгыг бүтээхдээ троллуудын тод өнгийн үснээс уран бүтээлийн урам авч ажилласан аж. Тод шар, цайвар цэнхэр, ягаан ба улбар шар өнгийн үснүүд уруулын будаг ба нүдний тень болон хувирчээ. Цуглуулгад мөн нунтаг пүдр, олон өнгийн багс болон лаазан савалгаатай нэгэн нууцлаг бүтээгдэхүүн багтсан байна.

"Аз жаргалтай тролл хүүхэлдэйнүүд аль 1960-аад оноос эхлэн хүмүүсийн хайрыг татаж эхэлсэн юм. Бид тэдгээр өхөөрдөм мангасууд руу олон нийтийн анхаарлыг дахин нэг удаа татаж байгаадаа маш баяртай байна. Уран зөгнөл ба поп соёлд ухаангүй их хайртай M.A.C Cosmetics тод ба этгээд Good Luck Trolls цуглуулгыг танилцуулахад бэлэн болоод байна" хэмээн M.A.C-ийн бүтээлч захирал Жеймс Гейжер ярьлаа. Цуглуулга наймдугаар сард худалдаанд гарна.

цааш үзэх