Хайх

Европ стандартын дагуу арьсаа хэрхэн цайруулж, нөсөө толбоноос салах вэ

Европ стандартын дагуу арьсаа хэрхэн цайруулж, нөсөө толбоноос салах вэ

Их хотын бүсгүйчүүдийг байлдан дагуулж буй Le Beautique Spa салонд

Text: Ө.Тодгэрэл


Монгол бүсгүйчүүдийн арьсаа цайруулах, нөсөө толботой тэмцэх, нүхжилтийг багасгах, агаарын бохирдлоос шалтгаалан гундсан арьсыг сэргээж, эрүүлжүүлэх хүслийг Le Beautique Spa салоны мэргэжилтнүүд Европ стандартын дагуу биелүүлж байна

Өөгүй сайхан арьстай байх хүн бүрийн мөрөөдөл орчин үеийн их хотын завгүй амьдралд хэзээ ч биелэшгүй зүйл болон хувирч байна. Нарны хорт туяа, өдөр тутмын стресс, шим тэжээлгүй хоолны дэглэм зэрэг нь бидний арьсыг бага, багаар "идэж" байдгийн зэрэгцээ мөн агаарын бохирдол гэх том асуудал эрүүл арьстай байх боломжийг үгүй хийх болжээ. Энэ олон шалтгаанаас үүдээд монгол бүсгүйчүүд бид өнгө ба шим тэжээлээ алдсан, нүхжилт ба нөсөө толбо үүссэн арьстай болох нь элбэг байна.

Ази хүмүүсийн арьсанд ихээхэн тохиолддог энэхүү үндсэн асуудлуудыг Le Beautique Spa салоны мэргэжилтнүүд Toskani Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүдийн ачаар шийдвэрлэж байна. Тэд хоёрдугаар сард Барселона хотод зохион байгуулагдсан олон улсын семинарт амжилттай оролцож, Монгол улсдаа мезотерапи эмчилгээний аргачлалаар хийгддэг WCPR ба RCPR гэх хоёр шинэ бүтээгдэхүүн оруулж иржээ. Le Beautique Spa салоны мэргэжилтнүүд мөн арьсандаа чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийн ач холбогдлыг тайлбарлаж, Монголын гоо сайхны салбарт европ стандартыг дэлгэрүүлэхээр зорьж байна.

Магадгүй энэ олон нэршил дунд таны толгой эргэж байгаа байх. Тэгэхээр юуны түрүүнд мезотерапи гэж юу болохыг дэлгэрэнгүй тайлбарлъя.

Европ стандартын дагуу арьсаа хэрхэн цайруулж, нөсөө толбоноос салах вэ (фото 1)

Мезотерапи гэж юу вэ?

Мезотерапи гэдэг нь тарилгын аргачлалаар арьсны эсийн дунд давхарга руу эмийн бэлдмэл, амин дэм болон бусад эерэг нөлөөтэй, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн шахах аргачлалаар хийгддэг, арьсны төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг эмчилгээний нэгэн төрөл юм.

Энэхүү эмчилгээ нь арьсан дахь целлюлитийг хайлуулах, хөгшрөлтийн шинж тэмдэгтэй тэмцэх, арьсыг чангалах, батга болон нөсөө толбо гэх зэрэг асуудлыг устгах, арьсыг цайруулж, чийгшүүлэх, залуужуулах чадвартай байдаг. Нэг ёсондоо мезотерапи гэдэг нь арьсны өөрийн коллаген ба эластины үйлдвэрлэлтийг дэмжиж, сэргээдэг, илүү удаан хугацааны үйлчилгээтэй эмчилгээ юм. Энэ нь бидний сайн мэддэг ботокс, филлер гэх зэрэг булчингийн хөдөлгөөнийг хязгаарладаг, богино хугацааны үйлчилгээтэй аргачлалуудаас тэс ондоо зарчимтай гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Европ стандартын дагуу арьсаа хэрхэн цайруулж, нөсөө толбоноос салах вэ (фото 2)

Европ стандартын дагуу арьсаа хэрхэн цайруулж, нөсөө толбоноос салах вэ (фото 3)

RCPR ба WCPR бүтээгдэхүүнүүдийн онцлог юунд оршиж байна вэ?

Мезотерапи аргачлалаар хийгддэг Toskani Cosmetics брэндийн RCPR тарилга нь батгажилтын улмаас үүссэн нөсөө толбо, сорви ба нүхжилтийг багасгаж, жижиг хэмжээний үрчлээстэй тэмцдэг эмчилгээний зориулалттай тарилга юм. Энэ бүтээгдэхүүн нь найрлагадаа 49 төрлийн витамин агуулдаг бөгөөд арьсыг шинээр нөхөн төлжүүлж, чийгшүүлж, антиоксидантын эффект үзүүлснээр өндөр үр дүнд хүргэдэг. Харин WCPR бүтээгдэхүүний хувьд гэвэл энэ нь арьсыг илүүтэйгээр цайруулах үйлчилгээтэй, арьсны өнгийг нэгэн жигд болгодог тарилга юм.

Эдгээр хоёр бүтээгдэхүүний хамгийн гол онцлог байгалийн гаралтай, органик болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, сертификат хүртсэн найрлагад оршдог. Орчин үеийн гоо сайхны зах зээл маш олон төрлийн бүтээгдэхүүнээр "дүүрсэн" байгаа энэ цагт итгэмжлэгдсэн, аюул багатай, баталгаатай бүтээгдэхүүн сонгох нь нэн чухал. Le Beautique Spa салоны мэргэжилтнүүд түүнчлэн олон улсын семинарт оролцсоноор мезотерапи эмчилгээнд хэрэглэгддэг цоо шинэ, нарийн хэмжээст зүү нэвтрүүлж ирсэн тул үйлчлүүлэгчид дээрх тарилгуудыг ямар нэгэн сөрөг нөлөө, өвдөлтгүйгээр арьсандаа хүртэх боломжтой болсон байна.

Таны арьс хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн хүртэх эрхтэй

"Европ стандарт" гэдэг нь зүгээр ч нэг хэрэглэгчдэд сэтгэгдэл төрүүлэх зориулалттай хий хоосон үгс биш, харин монголчууд бидний өдөр тутмын гоо сайхны хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй шинэ жишиг юм. "Монголд одоогийн байдлаар маш олон тооны гоо сайхны салонууд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний зарим нь хэрэглэгчдэд хямдралтай үйлчилгээ санал болгож, богино хугацааны хурдан нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнүүд нэвтрүүлдэг. Гэтэл тэдгээр бүтээгдэхүүн нь эргээд хэрэглэгчдэд аливаа харшил үүсгэх, эсвэл бусад сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Харин сайн чанарын бүтээгдэхүүнд дээд зэргийн аргаар олж авсан, органик, цэвэр орц ордог тул тэдгээр нь чанар ба түүхий эдээсээ шалтгаалаад өндөр үнэлэгдэх учиртай юм" хэмээн Le Beautique Spa салоны арьс судлалын эмч П.Норцоо тайлбарлаж байна. Үнэхээр л таны хамгийн гол төлөөлөл болсон арьсандаа сайн чанарын, аюул багатай бүтээгдэхүүн хэрэглэх нь таны үүрэг юм. Өөртөө хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагыг сайтар судалж, арьсыг удаан хугацаанд байгалийн аргаар эрүүлжүүлэх чадвартай, баталгаатай үйлчилгээнд хамрагдаж заншаарай бүсгүйчүүдээ.

Европ стандартын дагуу арьсаа хэрхэн цайруулж, нөсөө толбоноос салах вэ (фото 4)

 

 

цааш үзэх