Хайх

Гвен Стефани Revlon-ы нүүр царайгаар сонгогдлоо

Гвен Стефани Revlon-ы нүүр царайгаар сонгогдлоо

Төгс хослол

Text: Buro.Mongolia


Зураг:

Гвен Стефанигийн алдарт улаан уруулын будаг үргэлж төгс харагддагт нэгэн онцгой учир бий. No Doubt хамтлагийн гоцлол дуучин, The Voice нэвтрүүлгийн шүүгч ба L.A.M.B брэндийн үүсгэн байгуулагч болохоосоо өмнө тэрбээр Калифорни мужийн Анахайм хотын нэгэн худалдааны төвд нүүр хувиргагчаар ажилладаг байжээ. Харин өнөөдөр Гвен Стефани Revlon брэндийн олон улсын нүүр царайгаар тодорсон байна.

"Би хориод насандаа худалдааны төвд нүүр хувиргагчаар ажилладаг байсан. Тухайн үед Borghese ба Ultima II гэх брэндүүдийг төлөөлж ажилладаг байхдаа хүмүүст маш их баяр баясгалан, өөртөө итгэх итгэл, урам зориг бэлэглэдэг байснаа санадаг юм. Би хүн бүрт л ‘Таныг будаад өгье, та ямар харагдаж болохыг харуулъя гэдэг байлаа" хэмээн Гвен Стефани WWD сэтгүүлд ярьсан байна.

"Гвен мейк-ап сонирхдог хүмүүст маш их таалагддаг. Тэр өөрийн улаан уруулаараа алдаршсан бөгөөд энэ төрх нь Revlon-ы гоо зүйн мэдрэмжтэй төгс тохирч байгаа. Мөн тэр хувь хүний хувьд үнэхээр гайхалтай зан чанартай эмэгтэй" гэж Revlon-ы маркетингийн ахлах ажилтан Бенжамин Карш брэндийн шинэхэн төлөөлөгчийн талаар ярьжээ.

A video posted by Revlon (@revlon) on

цааш үзэх