Хайх

Зовхины гоо заслаар мэргэшсэн Япон эмч Монголд ирнэ

Зовхины гоо заслаар мэргэшсэн Япон эмч Монголд ирнэ

25 жилийн туршлагатай Масаки Койзуми эмч Үлэмж Клиниктэй хамтран ажиллана

Text: Buro.Mongolia


Асар хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед бид гаднах төрхөө хүссэнээрээ өөрчлөөд зогсохгүй залуу нас, гоо үзэсгэлэнгээ аль болох удаан хугацаанд хадгалах боломжтой болсон билээ. Косметик ба гоо сайхны салбарт шинэ нээлтүүд, дэвшилтэт аргачлалууд нэвтэрснээр бидэнд орчин үеийн, найдвартай, үр дүнтэй ажилбаруудыг хийлгэх боломж нээгдээд байна. Тийм ч учраас өнөөдөр хүмүүсийн энэ салбарын талаарх ойлголт өөрчлөгдөж, косметик болон мэс ажилбар хийлгэх нь өөртөө анхаарал тавьж байгаагийн нэгэн илрэл болжээ. Тухайлбал 2016 оны байдлаар дэлхийн гоо сайхны мэс заслын зах зээл өнгөрсөн онтой харьцуулахад 9% өссөн гэдгийг Гоо сайхны мэс заслын олон улсын нийгэмлэг (ISAPS) мэдэгдсэн. Үүнээс хамгийн эрэлттэй мэс ажилбаруудын нэгт зовхины мэс засал зүй ёсоор тооцогдож байна. Тодруулбал бүх косметик хагалгааны 12,9% зовхины мэс засал эзэлж байгаа аж. Энэ тоо баримт нь хүмүүс гоо үзэсгэлэнгээ илүү удаан хугацаанд таашааж, залуу насаа уртасгахыг хичээж байгааг баталж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Үлэмж Клиник олон төрлийн сонголттой зовхины гоо заслын эмчилгээнүүдийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

Азийн орнуудын мэргэжлийн эмч нартай хамтран ажилладаг Үлэмж Клиникт Япон улсын эмч Масаки Койзуми дөрөв дэх удаагаа ирж байна. Койзуми эмч нь 25 жилийн ажлын туршлагатай бөгөөд нүдний ойр орчмын ажилбарт илүү гаршсан юм. Тэрбээр мэс заслыг хавдалт, хөхрөлт багатай хийдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд мэс заслын дараах эдгэрэлт түргэн байдаг онцлогтой. Мөн Койзуми эмч зүсэлтийг хөмсгөн доогуур хийдэг тул сорви харагддаггүй гэдгээрээ түүний арга барил давуу талтай билээ. Тэрээр Үлэмж Клиникт 2018 оны аравдугаар сарын 20-23 хооронд, нийт дөрвөн өдөр эмчилгээ хийх болно.

Зовхины гоо заслаар мэргэшсэн Япон эмч Монголд ирнэ (фото 1)

Ямар төрлийн гоо заслын эмчилгээ хийдэг вэ?

Wide Opening буюу илүү том нүдтэй болгох ажилбар

Сүүлийн үед гоо сайхны салбарт дэлгэрээд байгаа "Wide Opening" гэх гоо заслын эмчилгээг Монгол улсын хэмжээнд зөвхөн Үлэмж Клиник, энэ чиглэлээр мэргэшсэн доктор Масаки Койзумитой хамтран хийж байна. Энэхүү эмчилгээ нь төрөлхийн онигор нүдтэй болон дээд зовхины унжилттай хүмүүст хийгддэг. Тухайн хүний дээд зовхи унжих нь хараа муудах бас нэгэн шалтгаан болдог ба эмчилгээ хийгдсэнээр харах өнцөг тэлж, муудсан хараа сайжирч, улмаар гоо зүйн асуудлыг ч цогцоор нь шийдэж өгдөг байна. Түүнчлэн төрөлхийн онигор хүмүүсийн гоо зүйн асуудлыг дээд зовхины булчингийн эмчилгээг хослуулснаар илүү өндөр үр дүнтэй шийдэж өгөх боломжтой юм.

Non cutting double eyelid буюу зүсэлтгүй давхраа гаргах ажилбар

Энэхүү гоо заслын эмчилгээ нь зүсэлт хийлгүйгээр төрөлхийн мэт давхраа бий болгодог гэдгээрээ онцлогтой. Мөн зовхинд гүн давхраа суулгаж өгснөөр нүд илүү гоёмсог хэлбэртэй болно. Уг эмчилгээ нь зүсэлтгүй тул сорви үлдэхгүй бөгөөд эдгэрэх хугацаа нь хурдан байдаг. Гоо сайхны ажилбар хийгдэх хугацаа ч маш хурдан.

30-аас дээш насныханд зориулсан зовхины мэс ажилбар

Нас ахих тусам арьс унжих, сулрах гэх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ энэ нь нүдний ойр орчмын эмзэг, нимгэн арьсанд илт онцгойрч харагддаг. Суларч, унжсан зовхи нь хүнийг ядарсан, цог золбоогүй харагдуулдаг бөгөөд үүнийг ямар нэгэн аргаар нуун далдлах тун бэрх. Ялангуяа 30-аас дээш насныхны дээд ба доод зовхины арьс суларснаар үрчлээ үүсэх, төрөлхийн давхраа дарагдан жижгэрэх, харах талбай хязгаарлагдах, нүдний хэлбэр алдагдах, доод зовхинд уутанцар үүсэх гэх зэрэг сул талууд үүснэ. Энэхүү хагалгаа нь суларч унжсан илүүдэл арьсыг авч нүдийг илүү золбоолог болгох мэс засал юм. Үр дүнд нь 5-10 насаар залуу харагдах боломжтой.

Мэс ажилбарт ороход юуг анхаарах вэ?

• Зөвхөн хэсгийн мэдээ алдуулалт хийгдэх тул тусгай шаардлага тавигдахгүй
• Ажилбарын нийт үргэлжлэх хугацаа 30-45 мин
• Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч бага зэрэг хөхөрч улайлт үүсэх магадлал байх боловч ажлын чадвараа алдахуйц хэмжээнд нөлөө үүсэхгүй
• 3 өдөр дараалан ирж мэргэшсэн эмч нарын цэвэрлэгээ шарлага үзлэгээр хангагдах шаардлагатай

Үлэмж Клиник
Утас: 70004466, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх