Хайх

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд

Долоон төрлийн дахин давтагдашгүй үнэр

Santa Maria Novella - Lavanda Imperiale

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд (фото 1)

Флоренцын эмийн сангаас гаргаж авдаг лаванда цэцгийн үнэртэй энэхүү сэрүүн сүрчиг нь бүх цаг үеийн сонгодог үнэртнээр нэрлэгддэг. Сүрчгийн сэрүүн мэдрэмжийг цитрус ба ургамлын нотуд хурцалж өгдөг учир энэ нь халуун өдрүүдэд хамгаас тохиромжтой сонголт юм.

Floris - Lily of the Valley

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд (фото 2)

Лондонгийн Floris маркийн энэхүү үнэртэн анх 1847 онд хэрэглэгчдийн хүртээл болж байсан бөгөөд тэр цагаас хойш найрлага нь хэд, хэдэн удаа өөрчлөгдсөн билээ. Гэхдээ найрлага нь яаж ч өөрчлөгдсөн  сүрчгийн үндсэн суурь болох сараана цэцгийн үнэр үргэлж хэвээр үлддэг онцлогтой юм. Сараана цэцгээс гадна найрлагад мөн нимбэг, хүдэр болон бусад цэцэгсийн зөөлөн нотуд мэдрэгдэнэ.


L'Occitane - Verveine Eau de Toilette

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд (фото 3)

Францын Прованс нутгаас гаралтай энэхүү сүрчиг нь органик вербен ургамал дээр суурилсан бөгөөд найрлагандаа грейпфрут ба нимбэг агуулдаг. Брэндийн сүрчиг бүтээгчид мөн үнэртэнд сарнай ба шимтэглэй цэцэг нэмсэн хэдий ч вербен ба цитрусын үнэр хамгаас хүчтэй зонхилдог билээ. Сүрчгийг хэрэглэх үед үнэр нь ойролцоогоор хоёр цагийн хугацаанд хүчтэй байж, сэтгэл санаа сэргээж, эрч хүч нэмэгдүүлэх болно.


Jo Malone - Earl Grey & Cucumber

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд (фото 4)

Энэхүү сүрчгийн найрлагад үнэндээ 10 гаруй орц ордог ч, хамгийн хүчтэй нь бергамот лийр ба өргөст хэмхийн үнэр юм. Сүрчиг арьсанд хүрмэгцээ сэрүүн бөгөөд шинэхэн мэдрэмж төрүүлнэ.

Diptyque - Eau Rose

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд (фото 5)

Eau Rose сүрчгийн найрлагад сарнай цэцэг давамгайлна. Зуны, сэрүүн ба ургамлын ногоон гэх үгсээр тодорхойлогдох энэ сүрчиг өдрийн турш олон байдлаар өөрчлөгдөн үнэртдэг. Заримдаа үхрийн нүд, мөн заримдаа бергамот лийр хүчтэй мэдрэгдэж, сэтгэл санааг сэргээх болно.

Gucci - Glamorous Magnolia

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд (фото 6)

Энэхүү сүрчиг нь цэцэгсийн үнэрт дуртай хүмүүст гарцаагүй таалагдана. Gucci брэнд таван төрлийн цэцэгт зориулсан үнэртний цуврал гаргасан бөгөөд тэр дундаас магнолия цэцэг зонхилсон Glamorous Magnolia үнэртэн илүү зөөлөн найрлагатай гэдгээрээ онцгой билээ. Тус сүрчиг нь бүх улиралд тохиромжтой байх болно.

Demeter - Thunderstorm

Аадар бороо, сараана цэцэг ба лийрийн үнэр: Зуны шилдэг моно үнэртнүүд (фото 7)

Demeter маркийн Thunderstorm үнэртэн аадар борооны дараах сэрүүн бөгөөд шинэхэн үнэрийг өөртөө агуулна.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх