Хайх

Анхны цас: Нүүрний арьсны шилдэг тоснууд

Анхны цас: Нүүрний арьсны шилдэг тоснууд

Бид чамайг хүлээж байсангүй ээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хэрэв хүйтний улиралд таны нүүрний арьс хуурайшиж, таталдаж бас гуужиж эхэлсэн бол өдөр тутмын тосоо илүү тэжээллэг, чийгшил сайтай бүтээгдэхүүнээр солих цаг иржээ

Бид өдөр бүр дулаахан хэвээрэй байгаасай гэж цаг агаарын мэдээнд горьдлого тавьсаар байгаа ч гэсэн яах аргагүй хүйтний улирал эхэлснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Анхны цас хүртэл ороод амжсан байна шүү дээ. Энэ огцом хүйтрэлт, мөн гэнэт ирсэн байрны халаалт бидний арьсыг гүн хямралд оруулаад байна. Тиймээс арьсаа хамгаалахын тулд аль болох хурдан хариу арга хэмжээ авах шаардлагатай. Бидний энэ удаагийн жагсаалтад хүнд бүтэцтэй, хэт тослог тоснууд орсонгүй. Тэдгээрийг бид өвөл дөхөөд ирэхэд дэлгэрэнгүй хэлэлцэх болно. Одоохондоо чийгшүүлэгч шингэн, ийлдэс, гель хэлбэрийн тос, эмульс зэргийг танд зориулан сонголоо.

Энэхүү бүтээгдэхүүнүүд бүгд хөнгөн бүтэцтэй, арьсыг чийгшүүлэх мөн бидний хүрээлэн буй орчны хэрцгий нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй юм. Жишээ нь Clarins тосонд гиалуроны хүчдэл агуулагддаг бол Sisley-гийн тосонд гурвалжин будаа, киви жимсний ханд, ургамлын глицерин, ший модны тос, D-пантенол зэрэг багтсан. Харин Kenzoki Serum-д арьсны чийгийн түвшинг хадгалдаг Японы сараана ба алаг нүдэн цэцэг орсон байгаа.

цааш үзэх