Хайх

Арьсны өнгөтэй шилдэг тениуд

Бүсгүй бүрд байвал зохих шилдэг бүтээгдэхүүнүүд

M.A.C брэндийн тенийн иж бүрдэл

Арьсны өнгөтэй шилдэг тениуд (фото 1)

Энэхүү иж бүрдэл нь матт болон гялалзсан бүтэцтэй нийт есөн тениэс бүрдэнэ. Харин өнгөний хувьд гэвэл энд цайвар ягаан ба боронзон туяанууд давамгайлна.

Urban Decay брэндийн "Naked" тенийн иж бүрдэл

Арьсны өнгөтэй шилдэг тениуд (фото 2)

Боронзон, бор, бүүдгэр ягаан болон смоки будалтад зориулагдсан хар саарал өнгөнүүдээс бүрдэх энэ иж бүрдлийн ачаар ямар ч будалт хийх боломжтой. Торгомсог, матт, гялалзсан гэх гурван төрлийн бүтэцтэй энэ тень нь мөн маш хялбархан уусдаг давуу талтай юм.

Smashbox брэндийн контурингийн иж бүрдэл

Арьсны өнгөтэй шилдэг тениуд (фото 3)

Энэ иж бүрдлийг нүүрний контуринг, нүд ба хөмсөгний будалтад зориулан хэрэглэж болно. Иж бүрдэлд нийт есөн өнгийн нүдний тень, арьс борлуулагч, нунтаг пудр, хайлайтер болон хөмсөгний тень багтдаг байна. Уг бүтээгдэхүүнийг дагалдаж мөн нүүр будалтын санаа болон зааварчилга агуулсан жижиг шошгууд ирдэг байгаа.

Yves Saint Laurent брэндийн тенийн иж бүрдэл

Арьсны өнгөтэй шилдэг тениуд (фото 4)

Yves Saint Laurent брэнд өдөр тутмын будалтад зориулагдсан нийт арван өнгөтэй төгс тенийн иж бүрдэл гаргасан. Иж бүрдэлд гурван матт өнгө, зургаан атлас өнгө ба нэг гялалзсан өнгө орсон байгаа. №1 NU хэмээн нэрлэгдсэн энэхүү иж бүрдэл нь бүсгүй бүрд байх хэрэгтэй must-have бүтээгдэхүүнүүдийн нэг гарцаагүй мөн юм.

Sleek Makeup брэндийн тенийн иж бүрдэл

Арьсны өнгөтэй шилдэг тениуд (фото 5)

Иж бүрдлийн дээд талын эгнээ гялалзсан бүтэцтэй саармаг өнгөнүүдээс бүрдэх бол, доод эгнээнд нь үдшийн будалтад тохиромжтой тод өнгөнүүд байршсан байгаа. Энэ дашрамд нэгэн зөвлөгөө өгөхөд нүдээ илүү тодотгохыг хүсвэл нүднийхээ өнгөнөөс өөр туяагаар зовхио будаарай.

Sephora брэндийн тенийн иж бүрдэл

Арьсны өнгөтэй шилдэг тениуд (фото 6)

Үл ялиг гялалзсан эффекттэй эдгээр саармаг өнгөнүүдээр өдөр тутмын будалт хийхэд тохиромжтой. Алтлаг ба ягаан өнгөнүүд дунд боронзон ногоон, цайвар хүрэн, хар саарал туяанууд орсон тул уг иж бүрдлийн ачаар олон төрлийн будалт хийх боломжтой юм.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх