Хайх

Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей

Ойрын өдрүүдэд хэрэг болох бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей

John Frieda брэндийн үс шулуун болгодог спрейБороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей (фото 1)

Долгионтой болон буржгар үсэнд зориулагдсан энэхүү спрей нь зөвхөн үсний индүүтэй хослуулан хэрэглэсэн үед л үр дүнгээ өгдөг. Энэ бүтээгдэхүүн нь үсийг халуун хэмээс хамгаалж, чийгтэй цаг агаарт шулуун хэвээр нь барьдаг. Ихэнх хүмүүс уг бүтээгдэхүүний үр дүнг үсний кератин химитэй адилтган, сэтгэл хангалуун байдаг.

Wella Professionals брэндийн үс хэлбэржүүлэгч спрей



Источник: https://www.buro247.ru/beauty/hair/6-sep-2017-the-best-hair-sprays-for-wet-weather.html

Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей (фото 2)

Энэхүү олон талын ач тустай спрей нь үсийг нарны хортой туяа ба хэлбэржүүлэгч төхөөрөмжийн халуун хэмээс хамгаалж, үсний хэлбэрийг хадгалахын зэрэгцээ зөөлөн, уян хатан хэвээр үлдээдэг. Ихэнх бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал энэ нь үсэнд хүнд мэдрэмж өгч, ширхгүүдийг хооронд нь наалдуулдаггүй давуу талтай.

R+Co брэндийн үсийг цахилгаанжихаас сэргийлдэг спрей

Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей (фото 3)

Эфирийн тос ба амин дэмүүд дээр суурилсан энэ бүтээгдэхүүн нь маш хөнгөн, хуурай бүтэцтэй. Энэ спрей нь үсийг зөөлрүүлж, бага зэрэг тэнийлгэж, цахилгаанжихаас сэргийлдэг юм. Бүтээгдэхүүнийг хуурай агаартай намар-өвлийн улиралд хэрэглэвэл илүү тохиромжтой.

L'Oréal Professionnel брэндийн үсийг хэлбэржүүлж, чийгээс хамгаалдаг спрей

Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей (фото 4)

Энэхүү спрей нь маш олон төрлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг. Тодруулбал үсний угийг босгох, хэлбэржүүлэх, сэгсгэр үсийг гөлийлгөх, нарнаас хамгаалах, гялалзуулах гэх зэрэг үйлдлүүдийг ганцхан бүтээгдэхүүн хариуцан хийх болно.

Davines брэндийн үл үзэгдэгч лак

Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей (фото 5)

Наалдамтгай мэдрэмж төрүүлдэггүй, хуурай бөгөөд хөнгөн бүтэцтэй энэ лак нь ямар ч төрлийн үсийг гялалзуулж, хэлбэржүүлэх чадвартай. Бүтээгдэхүүн олон бичил хэсгүүдэд хуваагдан шүршигддэг тул үүнийг үсээ засахынхаа өмнө эсвэл дараа нь, хэзээ ч хамаагүй хэрэглэж болно.

Oribe брэндийн үс хэлбэржүүлэгч спрей

Бороотой өдрүүдэд хэрхэн үснийхээ хэлбэрийг хадгалж үлдэх вэ: Шилдэг 6 спрей (фото 6)

Чийгтэй цаг агаарт тусгайлан зориулагдсан спрей. Бүтээгдэхүүний найрлагад сульферолийн ацетат ба ретинолын комплекс орсон тул энэ спрей нь үсийг чөлөөт радикалуудаас хамгаалж, амин дэмээр баяжуулж, илүү хөвсгөр бөгөөд өтгөн болоход тусална.

цааш үзэх