Хайх

Бюрогийн сонголт: Estée Lauder брэндийн тод өнгийн сормуусны будаг

Хүйтэн өдрүүдэд өнгө нэмэхийг хүссэн үед

Бюрогийн сонголт: Estée Lauder брэндийн тод өнгийн сормуусны будаг

Хоёр талт сойзтой энэхүү шинэ сормуусны будаг нь төрөл бүрийн эффект бий болгож, нүүр будалтыг илүү сонирхолтой болгоно. Сойзны нэг талд нь сормуусыг өтгөн болгож, дэрвийлгэх үүрэгтэй нейлон материал бүхий түрхэгч байрших бол, нөгөө талд нь сормууснуудыг салгаж, уртасгаж өгөх силикон материалтай хэсэг бий. Харин сойзны дугуй хэсгээр нүдний хоёр буланг будахад эвтэйхэн байх болно.

Энэхүү бүтээгдэхүүн нь хар, хөх ягаан ба цэнхэр гэх гурван өнгөний сонголттой гарсан байгаа. Бидний энэ удаад онцолж буй хөх ягаан өнгийн хувилбар нь бараан гэхээсээ илүү лаванда цэцгийн гоёмсог цайвар туяагаар гардаг онцлогтой. Түүнчлэн будаг пигмент сайтай тул ямар ч бараан сормуусанд өнгө оруулах чадвартай юм. Ус нэвтрүүлдэггүй бүтэцтэйгээс гадна найрлагадаа төрөл бүрийн ач тустай газрын тос агуулах уг сормуусны будаг нь нэгэн хэвийн хар өнгөнөөс уйдсан, өвөрмөц төрх бүрдүүлэхийг хүссэн бүсгүйчүүдэд зориулагджээ.

Бюрогийн сонголт: Estée Lauder брэндийн тод өнгийн сормуусны будаг (фото 1)

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх