Хайх

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч

Нүдний хар хүрээ, арьсан дээрх улайлт болон өө сэвийг нуун дарагдуулна

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч

Text: Бюро 24/7

Erborian брэндийн нүднйи эргэн тойрон дахь арьсанд зориулагдсан BB крем

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 1)

Энэхүү олон талын үйлчилгээтэй өө даарагч нь арьсыг чийгшүүлж, нүдний доор үүссэн хар хүрээг цайруулна. Бүтцийн хувьд тослог-мусс хэлбэрийн бөгөөд өөртөө бага зэргийн алтлаг гялбаа агуулдаг. Арьсанд түрхэгдэх үед саарал туяатай харагдах ч, удалгүй арьсны өнгөтэй уусна.

Dior брэндийн Fix It өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 2)

Fix It өө дарагч нь төрөл бүрээр ашиглаж болох универсал бүтээгдэхүүнүүдэд дуртай хүмүүст гарцаагүй таалагдана. Уг бүтээгдэхүүн нь нэгэн зэрэг праймер, өө дарагч ба суурь будаг болох боломжтой юм. Нүдний эргэн тойрон, уруул болон нүх нь томорсон арьсны хэсгүүдэд түрхэж болно. Бүтцийн хувьд уруулын тос мэт мэдрэмж төрүүлж, хөнгөн бүрхүүл бий болгох тул өдөр тутмын нүүр будалтад тохиромжтой.

Shu Uemura брэндийн цэгэн өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 3)

Нягт бүтэцтэй, хэрэглэхэд амар энэ өө дарагч нь нүдний хар хүрээ, улайлт, батганы сорви болон толбыг нуун дарагдуулах чадвартай. Бүтээгдэхүүн маш нягт бүтэцтэй хэдий ч найрлагадаа чийгшүүлэх үйлчилгээтэй орц агуулдгийн ачаар арьсыг хуурайшуулахгүй.

Benefit брэндийн гэрэлтүүлэх үйлчилгээтэй өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 4)

Тослог бөгөөд нягт бүтэцтэй энэ өө дарагч нь хуурай арьсанд хамгаас илүү тохирно. Бүтээгдэхүүн түрхсэн даруйд арьсанд шингэн уусч, олон давхарласан нөхцөлд хүртэл байгалийн бүрхүүл бий болгоно. Бага зэрэг чийгтэй эффекттэй тул арьсыг гэрэлтсэн, эрүүл харагдуулна.

Clinique брэндийн багстай өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 5)

Энэхүү өө дарагч нь урд хэсэгтээ багстай тул нүдний эргэн тойрон, хамрын хоёр талд түрхэхэд эвтэйхэн байх болно. Залуу арьсанд илүү тохиромжтой.

Giorgio Armani брэндийн гялалзсан эффекттэй өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 6)

Нимгэн бүрхүүл бий болгох, ямар ч төрлийн арьсанд тохиромжтой өө дарагч юм. Найрлагад нь арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй Е амин дэм болон сувдны микро хэсгүүд орсон байгаа. Бүтээгдэхүүнийг хурууны өндөг эсвэл тусгай спонжийн тусламжтайгаар арьсандаа уусгахыг зөвлөх байна.

Becca брэндийн байгалийн бүрхүүл бий болгодог өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 7)

Ус нэвтэрдэггүй, тослог бүтэцтэй энэ бүтээгдэхүүн нь өө дарагч гэхээсээ илүү нүдний эргэн тойрны арьсанд зориулагдсан суурь крем юм. Арьсыг тэгш хэмтэй болгон гөлийлгөж, гэрэлтүүлэх чадвартай. Асуудалгүй арьстай хүмүүс өдөр тутмынхаа будалтад зөвхөн энэ бүтээгдэхүүнийг ашиглахад хангалттай.

La Mer брэндийн өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 8)

Стик хэлбэрийн энэхүү зөөлөн өө дарагч нь хөгшрөлтийн үйл явц идэвхижсэн арьсанд илүү тохиромжтой. Уян хатан бүтэцтэй тул арьсанд түрхсэн даруйд хайлан уусч, өө дарахын зэрэгцээ хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх болно.

Bobbi Brown брэндийн өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 9)

Өтгөн бөгөөд тослог бүтэцтэй энэ өө дарагч нь арьсанд хялбар уусч, аливаа үрчлээ болон өө сэвийг гөлийлгөнө. Торгомсог бүрхүүл бий болгоно.

M.A.C. брэндийн хоёр талт өө дарагч

Өдөр тутмын нүүр будалтад зориулагдсан шилдэг 10 өө дарагч (фото 10)

Шар болон ягаан туяа бүхий хоёр талт өө дарагчийг дангаар нь эсвэл хооронд нь уусгах байдлаар ашиглаж болно. Хөнгөн, тослог бүтэцтэй бөгөөд зөвхөн өдөр тутмын гэлтгүй, мэргэжлийн нүүр будалтад ч бас зориулагдсан. Арьсны өнгийг нэгэн жигд болгоход тусална.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх