Хайх

Дуа Липагийн шилдэг нүүр будалтууд

Тунг нь тааруулсан нүүр будалтыг Дуа Липагаас суралцаарай

Text: Ө.Тодгэрэл

Хөгжмийн ертөнцөд шуурга мэт орж ирсэн поп гүнж Дуа Липаг харсан хүн бүр гоо үзэсгэлэнг нь өөрийн эрхгүй биширдэг. Өдгөө 22 настай Их Британийн дуучин бүсгүй зөвхөн дуу хөгжмийн салбарт гэлтгүй мөн гоо сайхны ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө алдаршаад байгаа билээ. Үргэлж шинэлэг үс засалт хийж, тод өнгийн будаг, хамгийн сүүлийн үеийн тренд туршихад бэлэн байдаг тэрээр хаана ч явсан, ямар ч арга хэмжээнд оролцсон cool аяс цацруулдаг онцлогтой.

Дуа Липагийн энэхүү гоо үзэсгэлэнгийн нууц нь түүний байгалийн өгөгдлөө тодотгох төдий, хэт хичээгээгүй, тунг нь тааруулсан нүүр будалтад оршдог юм. Тэрээр Glamour сэтгүүлд ярилцлага өгөхдөө 1990-ээд оны стильд ухаангүй дуртай болохоо онцолж, нүүрээ тод өнгийн тень эсвэл уруулын будаг хоёрын аль нэгээр тодотгох дуртай хэмээн хуваалцаж байсан юм. Өөрөөр хэлбэл тэрээр гоо сайхны мэргэжилтэн бүрийн зөвлөдөг тэрхүү "алтан дундаж"-ийг баримталж чаддаг юм. Ингээд 2018 ондоо Дуа Липагаас санаа авч, шинэ зүйлс туршихад бэлэн атлаа байгалийн дүр төрхөө хадгалж үлдэх нүүр будалт хийж сурцгаая.

 

цааш үзэх