Хайх

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг

Хоёрдугаар хэсэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Эрчүүддээ бид бэлэгний санаа болгож буй хоёр дах нийтлэлээ орууллаа. Тэгэхээр “Сэтгэл чухал”, “Бэлэгний морины шүдийг хардаггүй” зэрэг үгсийг мартаад хүүхнүүд хамгийн сүүлийн үед юу сонирхож байгааг эндээс үзнэ үү

Одоогоос яг тавин жилийн өмнө энэхүү гуравдугаар сарын 8-ны өдөр баярын өдөр болоод зогсохгүй мөн эрчүүдэд толгойны өвчин болсон билээ. Учир нь жил бүр бүтээлч сэтгэлгээ гарган бэлэг бэлдэх нь тэдэнд амаргүй ажил. Мэдээж интернет бий болсоноор даалгаврыг тодорхой хэмжээнд хөнгөвчилсөн. Шинэ гарсан бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг хараад л, онцой санагдсан зүйлээ сонгоод л дэлгүүрт очиход л болох нь тэр.

Miss Dior Body Mist биеийн торгомсог цацлага

Мартын 8-нд зориулсан хамгийн сайхан бэлэг бол бодлогогүй сонгосон бэлэг юм. Харин бүсгүйчүүд маань өөртөө зориулж дуртай сүрчигнийхээ үнэртэй, биеийн цацлага худалдаж авна гэж үү? Мэдээж авалгүй яах вэ. Гэхдээ залуу та түүнийг урьтаж, дуртай биеийн цацлагыг нь бэлэглэж болно шүү дээ.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 1)

Tom Ford Black Orchid сүрчиг

Тэр бол охин биш, харин нас биенд хүрсэн эмэгтэй. Түүний хэв маяг дэгжин бөгөөд тансаг. Тэрээр шийдвэр гаргах чадвартай. Иймэрхүү эмэгтэйд бэлэг бэлэглэх нь хүндрэлтэй. Учир нь түүнд бүх зүйл байдаг. Хэрэв хар цахирмаа цэцгийн үнэртэн бэлэглэх нь байгаа оноогүй байлаа ч тэр таны оролдлогыг үнэлэх нь гарцаагүй.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 2)

Цөөн тоогоор худалдаанд гарсан Givenchy Le Rouge

Таны бүсгүй уруулын будганд нугасгүй байлаа гэж бодъё. Харин та энэ талаар ямар ч төсөөлөлгүй юу? Мэдээж хэрэг түүнд ямар будаг байхгүй бол хэмээн таамаглаж болох л юм. Гэхдээ азаа сориод, Givenchy Le Rouge бэлэглэсэн нь дээр болов уу. Учир нь энэхүү уруулын будаг нь дэлхийд ердөө 600 ширхэг л үйлдвэрлэгдсэн мөн маш гоёмсог хайрцагтай тул түүнд адилхан өнгө байсан ч тэр гомдохгүй.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 3)

Acqua di Parma лаванда цэцгийн үнэртэй лаа

Мэдээж амралтын өдрөөрөө та алжаалаа тайлахыг хүсэх нь лавтай. Үүний тулд халуун усанд суух эсвэл романтик оройн зоогийг нөхцөл байдалдаа тохируулан сонгож болох юм. Аль ч тохиолдолд энэхүү гараар хийсэн лаванда цэцгийн үнэртэй лаа нь таны үдэшт онцгой уур амьсгалыг бүрдүүлж өгнө.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 4)

Caudalie иж бүрдэл

Бэлэгний цуглуулга бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн муухай болон хамгийн сайхан зүйлсийн нэг. Яагаад сайхан зүйл вэ гэвэл нэг бүтээгдэхүүний үнээр маш олон хэрэгтэй зүйлс ирнэ. Харин хамгийн муухай нь бүгд бэлэгний иж бүрдэл худалдан авч, хүн бүрт л бэлэглэдэг шүү дээ. Харин та энэ байдлыг нэг их хайхардаггүй бол Caudalie танд яг тохирно. Тус иж бүрдэлд маш том хэмжээтэй нүдний тос, сарын турш хэрэглэх арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд багтсан байна.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 5)

Gucci Bamboo сүрчиг

Гоёмсог зүйлс хэрэглэхэд хялбар байж болно, тийм байх ч шаардлагатай. Гэхдээ баярын өдөр бэлтгэлийн хувцас, пүүз өмсөн, өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ одууд хүртэл ингэдэг юм хэмээн итгүүлэх хэрэггүй биз ээ. Хаашаа ч цүнхлээд авч явж болох энэхүү сүрчиг нь орчин үеийн, хөдөлгөөнтэй эмэгтэйчүүдэд бэлэглэхэд хамгийн тохиромжтой.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 6)

Rouge Bunny Rouge Dazzling Sip уруулын өнгөтэй түрхлэг

Эмэгтэй хүмүүсийн зарим нэг зуршилтай тэмцсэнээс эвлэрэх нь амар байдаг. Жишээ нь тэр таныг дургүй байсан ч уруулаа будсаар л байх болно. Гэхдээ хэрэв түүнд наалддаггүй, чийгшүүлэгчтэй, сайхан үнэртэй уруулын тос авч өгвөл түүний гялалзсан уруулын будагнаас айхааргүй болно.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 7)

Hermes Osmanthe Yunnan сүрчиг

Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Юньнань муж маш үзэсгэлэнтэй нутаг. Газар нутгийн ихэнхи хэсэг нь өндөр уулсаар хучигдсан тул тэнд цай их тариалдаг. Энэхүү сүрчгийг Жан Клод Эллена бүтээсэн бөгөөд тэрээр цайны сэнгэнэсэн үнэрийг османтус цэцгийн үнэртэй нэгтгэжээ. Сонирхуулахад, османтус цэцэг нь гүйлс болон фрезия цэцгийн үнэрийг санагдуулдаг байна. Иймээс яг л Хятадын үзэсгэлэнт уулсаар аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 8)

Kérastase Jasmin de Minuit үсний сүрчиг

Энгийн сүрчигнээс ялгаатай нь энэхүү үсний үнэртэн үсийг хуурайшуулахгүй. Хэрэв тэр урт, өтгөн үсээ арчлах гэж байнга маск болон үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг бол түүнд энэ бэлэг таалагдах нь гарцаагүй.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 9)

Victoria Soаp саван
Victoria Soap бол энгийн нэг саван огт биш юм. Түүнийг эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээс ч урт хугацаагаар чанадаг гэнэ. Харин найрлаганд нь глицерин, сарнайн ус, өндөгний цагаан орсон тул арьсыг чийгшүүлээд зогсохгүй үрэвслийг дарж, тослогтой хэсгийг тэнцвэржүүлнэ. Түүнчлэн тус саванг Швейцарийн хааны ордонд нилүүлдэг гэдгийг бүсгүйдээ хэлэхээ мартав аа.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 10)

Missoni-гийн шинэ үнэртэн

Үнэртэй усны талаар ямар ч ойлголтгүй юу? Тэгвэл түүнийг "цэцгийн", "жимсний", "модны" гэж нэг өгүүлбэрт хэлэхийг нь сонсож байсан л байх. Хэрэв сонссон бол бинго. Энэ үнэртэн түүнд заавал таалагдана.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 11)

Sisleya L'Integral Anti-Age хөгшрөлтийн эсрэг тос

Хөгшрөлтийн эсрэг тос бэлгэнд аваад гомддоггүй ганц хүн бол ээж. Хэрэв мэдээж тос нь маш тансаг бол шүү дээ. Саяхан Sisley брэнд өөрсдийн хамгийн эрэлттэй Sisleya тосоо шинэчилсэн билээ. Энэхүү тос нь эсийн амьдрах чадварыг уртасгадаг бөгөөд эрч хүчээр тэтгэн, өдөр тутмын хэмнэлийг нь хэвийн болгодог байна.

Эрчүүдэд: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан 13 бэлэг (фото 12)

цааш үзэх