Хайх

Эрч хүчтэй өглөөг кофеноос өөр юу авчирч чадах вэ?

Эрч хүчтэй өглөөг кофеноос өөр юу авчирч чадах вэ?

Бусад эх үүсвэрүүдийг хайцгаая

Text: Б.Энхжин


Зураг:

Өдөр богиносч, шөнө уртсаж байгаа учраас өглөөдөө эрч хүчтэй байх талаар та илүү анхаарах хэрэгтэй болж байна уу? Тэгвэл танд кофеноос ондоо юугаар өөрийгөө сэргээж болох талаар өгүүлье

Бид энэ удаа кофег өдөр тутамдаа хэрэглэхэд хэр их ашиг тустай болон хэр муу болох талаар ярихгүй. Харин та өдөрт таваас илүү аяга хатуу кофе хэрэглэдэг бол багасгах хэрэгтэй гэдгийг л сануулья. Бүх зүйлд өөрийн гэсэн хэмжээ бий болохоор өглөөдөө түүнийг орлуулж болох санааг эндээс үзээрэй. 

Какао болон хар шоколад

Өдрийн хоолны дараа эсвэл ажлынхаа дундуур өөрийгөө цэнэглэх хэрэгтэй бол кофены оронд алмонд самартай сүүн дээр какао хийгээд уугаарай. Какао нь сэтгэл санааг сэргээж, эрч хүч нэмэгдүүлдэг триптофан агуулдаг байна. Salatshop.ru блогийг үүсгэн байгуулагч, 365 detox төслийг хэрэгжүүлэгч, хоолны зөвлөгч Оля Малышева "Байгалийн гаралтай какао нь эрдэс баялагаар их ба бодисын солилцоог сайжруулж, сэтгэл санааг нэмэгдүүлж, ажлын бүтээмжийг сайжруулж, дасгал хийсний дараа булчинг сэргээхэд тус болдог" хэмээн зөвлөжээ. Хар шоколадны үйлчилгээ ч мөн адил бөгөөд хамгийн гол нь дотор нь агуулагдаж буй какаоны хэмжээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэдий хэр их байна төдий чинээ сайн.

Эрч хүчтэй өглөөг кофеноос өөр юу авчирч чадах вэ? (фото 1)

Хүн орхоодой

Хүн орхоодойг Хятад болон Солонгост их хэрэглэдэг бөгөөд тэрээр "амьдралын үндэс" юм. Дорнын улсуудад өргөн хүрээнд хэрэглэдэг ба хүн орхоодойгоор гоо сайхны бүтээгдэхүүн, эм хийдэг нь монголчуудын дунд өргөн хэрэглээ болсон. Харин түүгээр хүчээ сэлбэж, эрч хүч авахын тулд ханд, капсул, савласан (ус нэмж уух) болон нунтаг хэлбэрийн алинаар ч хэрэглэж болно. 

Ногоон цай болон пуэр (хятад цайны нэр)

Аяга ногоон цай хагас өдрийн турш таныг хангалттай сэргээж чадна. Жишээ нь ногоон цайнд тийм их биш ч гэсэн кофенд агуулагддаг кофеин агуулагддаг байна (ойролцоогоор 50-60%). Пуэр цай мөн ногоон цайнаас дутахааргүй эрч хүч нэмж чадна. 

Эрч хүчтэй өглөөг кофеноос өөр юу авчирч чадах вэ? (фото 2)

Жимс-ногооны смүүти

Шинэхэн өргөст хэмх, алим, лууван, гадил, цоохор майлз болон яншуйны талаар битгий мартаарай. Энэ бүх жимс ногоогоор хүч нэмэх коктейль хийгээрэй. Тэднээр мөн олон төрлийн туршилт хийж болно. GrinDin захирал Шабанов "Хэрвээ та эрч хүч нэмэхийн тулд хэрэглэх гэж байгаа бол ногоон цайг ашиглаарай. Ногоон цайнд кофейнаас гадна байгалийн нэмэлт сэргээгч агуулагддаг. Смүүтиндээ халбага нунтаг какао хийснээр бага зэрэг илчлэг ихсэх хэдий ч хүч нэмэх үйлчилгээтэй. Мөн байгалийн тамир тэтгэгч болох гадил жимс ашиглаарай. Смүүтинд гадил нэмснээр бага зэрэг өтгөн зөөлөн амттай болно. Хэдий смүүти 100 хувь кофег орлож чадахгүй ч байнга хэрэглэвэл жимс, ногооны амин дэм, эрдэс бодис таныг илүү эрч хүчтэй болгоно".

Эрч хүчтэй өглөөг кофеноос өөр юу авчирч чадах вэ? (фото 3)

Хамгийн сүүлд хэлэхэд өглөөний цайнаас өмнө утас, компьютерээ түр мартах хэрэгтэй. Түүний оронд хөгжим сонсож, бага зэрэг дасгал хийснээр өдөр гайхалтай өнгөрөх болно. "Өглөөдөө дасгал, йога, хөгжим тавиад гүйж, үсрэх нь миний хувьд кофег оролдог. Дасгал хөдөлгөөн цусны эргэлтийг сайжруулж таныг эрч хүчтэй болгоно. Та өөрөө өөрийнхөө эрч хүч нь болоорой" хэмээн Оля Малышева зөвлөжээ.

цааш үзэх