Хайх

Баярын будалт: Гялалзсан бүтээгдэхүүнүүд

Баярын будалт: Гялалзсан бүтээгдэхүүнүүд

Шик, гялбаа, үзэсгэлэнтэй!

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Шинэ жил дөхөхөд гар өөрийн эрхгүй ямар нэгэн гялалзсан бас гэрэлтсэн зүйлс уруу тэмүүлэх юм. Тэгээд ч гоо сайхны брэндүүдийн шинэ цуглуулгад байсхийгээд л гялтгануулагч, хайлайтер болон гэрэлтүүлэгч нэмэгдэж байна. Тэдгээр олон бүтээгдэхүүнээс шилдгүүдийг сонгож та бүхэнд ярьж өгөх нь хамгийн зөв юм байна гэж бодлоо.

Юуны түрүүнд хайлатер нь аливаа өөр гялтгануулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний адил нүүрний цухуйсан хэсгийг тодруулж өнгө оруулахад зориулагдсан гэдгийг сануулъя. Нүүрийг хавтгай болон бүүдгэр харагдуулахгүйн тулд хөнгөхөн гялбаатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгтэй гэж үүнийг сэдсэн юм. Ихэвчлэн иймэрхүү бүтээгдэхүүний найрлагад сувдан гялтгануур, сувдан тоос гэх зэрэг арьсыг гэрэлтүүлж өгдөг хольцууд ордог.

Гялалзуулах үүрэгтэй бүтээгдэхүүнүүд энгэсэг шиг нунтаг, тосон, шингэн болон стик бүтэцтэй байдаг. Ямар бүтэцтэйг сонгох нь таны л сонголт. Хэрэглэхдээ бүтээгдэхүүнийг хамрын нуруунд, шанааны дээд хэсэгт болон эрүүндээ түрхэх хэрэгтэй. Харин энгэсэг нь Dior Te Dye цуглуулга шиг шахмал бүтэцтэй бол нүдний тень шиг ч хэрэглэж болно. Домогт Guerlain-ний олон өнгийн сувднууд нүүрэн дээр болон цээжин хэсэгт тусгал үүсгэсэн бүрхүүл бүтээдэг. 

Тосон бүтэцтэй, гялбасан нөлөөтэй бүтээгдэхүүн хуурай арьстай хүмүүст илүү тохиромжтой. Өвөрмөц тусгал үүсгэдэг эмульс нь усан суурьтай бөгөөд чийгшүүлэгч болон нүүр будалтын доор хэрэглэдэг суурь тосон бүтээгдэхүүнтэй хялбархан уусаж нийцдэг. Жишээ нь Nourish брэнд тусгал үүсгэдэг хэсгүүдтэй чийгшүүлэгч гялтгануулагч танилцуулсан юм. Бүтээгдэхүүн нь өтгөн бүтэцтэй бөгөөд гялалзсан хэсгүүд нь том энгэсгийг санагдуулдаг тул шанаа гэх зэргээр хэсэгчлэн түрхэхэд төгс тохирно. Харин нүүр болон биеийн арьсны Jan Iredale чийгшүүлэгч гелийг суурь тосыг орлуулан нүүрэнд хэрэглэж болно.

Эцэст нь хэлэхэд хамгийн өвөрмөц бүтээгдэхүүн болох стиктэй танилцана уу. Түүнийг зөвхөн хацарт биш мөн нүдний тень эсвэл бүр уруулын будаг шиг хэрэглэж болно. Хэрвээ арай цайвар өнгийг сонговол бүтээгдэхүүн нь хайлатерын үүргийг гүйцэтгэж, арай барааныг сонговол хацар өнгөлөгч болон хувирна.

Clinique-ийн Chubby Stick Sculpting Highlight

Smashbox-ийн L.A. Lights

 

 

цааш үзэх