Хайх

Гоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном

Гоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном

Гоо сайхан, makeup, арьс арчилгаа зэрэгт сонирхолтой хэн бүхний уншвал зохих номууд

Text: Бюро 24/7

«Everything Eyes» - Бобби БраунГоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном (фото 1)

Нүүр хувиргагч Бобби Брауны бичсэн олон ном дундаас нүдний будалтад зориулагдсан "Everything Eyes" нэртэй ном маш өндрөөр үнэлэгддэг. Тэрээр энэ номонд нүдээ хичнээн олон янзаар будаж болохыг харуулж, будалт бүрийг алхам, алхмаар зааж, нарны эсвэл харааны шил зүүсэн үед нүдээ хэрхэн будахыг зөвлөж, будалт хийхдээ юуны түрүүнд нүдний байгалийн хэлбэрийг тооцоолох хэрэгтэйг сануулдаг.

«Colors of my Life» - Оливье ЭшодмезонГоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном (фото 2)Оливье Эшодмезон бол Guerlain брэндийн домогт нүүр хувиргагч юм. Тэрээр брэндтэй 2000 оноос эхлэн хамтарч ажилласан бөгөөд өдгөө 76 настай билээ. Оливье 50-иад оны сүүлээр Alexandre de Paris гэх Парисын хамгийн алдартай үсчний газарт ажилд орсноор 17 насандаа карьерынхаа эхлэлийг тавьсан билээ. "Colors of my Life" бол Оливьегийн амжилтанд хүрсэн түүхийг харуулах, урам зориг өгөх, гайхалтай ном юм.

«Face Paint: The Story of Makeup» - Лиза ЭлдрижГоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном (фото 3)

Нүүр будалтын тухай бүх цаг үеийн шилдэг номуудын нэгийг Lancôme брэндийн бүтээлч захирал, 20 гаруй жилийн ажлын туршлагатай мэргэжлийн нүүр хувиргагч Лиза Элдриж бичсэн байдаг. Энэхүү ном нь гоо сайхан ба нүүр будалтын түүхийг сөхөж, эртний Грек, Хятад, Япон улсуудад хүмүүс хэрхэн арьсаа арчилдаг байсан тухай өгүүлнэ. Мөн номын орчин үеийн гоо сайхны ертөнцийг харуулах хэсэгт косметик бүтээгдэхүүнийг ямар технологиор бүтээдэг, сүүлийн үед ямар чиг хандлага ноёрхож байгаа зэрэг сонирхолтой мэдээллүүд багтсан байгаа.

«Makeup Your Mind» - Франсуа НарсГоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном (фото 4)

NARS брэндийн үүсгэн байгуулагч Франсуа Нарс анх зурагчнаар ажилладаг байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр Оливье Эшодмезоноос нүүр будалтын урлагт суралцсанаар ийнхүү өнөөдрийн өндөрлөгт хүрсэн билээ. "Makeup Your Mind" номонд Франсуа хоёр чадвараа хослуулан төрөл бүрийн насны эмэгтэйчүүдийн нүүр будалтын өмнөх ба дараах зургуудыг нийтэлсэн байдаг. Нүүр будалт хийх дуртай хэн бүхэнд энэ ном нь олон шинэлэг санаа өгөх болно.

«Validated» - Вэл Гарланд

Гоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном (фото 5)

L'Oreal Paris брэндийн олон улсын нүүр будалтын хэлтсийн захирал Вэл Гарланд энэ онд анхны номоо хэвлэн гаргасан байгаа. Тэрээр энэ номонд амьдралын түүх, бүтээлч ажлууд ба хувийн зургуудаасаа хуваалцсан юм. Вэл гоо сайхны салбарт 30 гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд дуучин Леди Гага, дизайнер Жон Гальяно, Vivienne Westwood ба Dior брэндүүдтэй хамтраад амжжээ.

«Art & Makeup» - Лэн Нгуэн-ГреалисГоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном (фото 6)

Нүүр хувиргагч Лэн Нгуэн-Греалисийн гаргасан энэ ном бол ном гэхээсээ илүү цуглуулагчдад зориулагдсан фото альбом юм. Нүүр будалтын урлагийн бүхий л гайхамшгийг харуулсан энэ хэвлэлд 200 гаруй зураг орсон бөгөөд будалт бүрийн зааварчилга багтсан байгаа.

«The Makeup of a Confident Woman» - Триш МакэвойГоо сайхан ба нүүр будалтын тухай шилдэг 7 ном (фото 7)

Trish McEvoy гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч Триш энэ номонд арьс арчилгааны нууцуудаас дэлгэж, төгс нүүр будалт хийхийн тулд юуны түрүүнд сайн гэрэлтүүлэг ба хэвийн тусгалтай толь хэрэгтэй байдгийг сануулна. Тэрээр мөн ядарсан үедээ нүүрээ тод будсаны хэрэггүй гэх мэт үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх