Хайх

Ховор бөгөөд хүсэмжит гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Ховор бөгөөд хүсэмжит гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Гоо үзэсгэлэнгийн таван элемент

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид шинэ жил ойртож буйтай холбогдуулан эмэгтэй хүнд өгөх хамгийн сайхан бэлэг болох энэ жилийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг нэг дор цуглууллаа

Бидний жагсаалтад нүүр будалт болон арьс арчилгааны хязгаарлагдмал цуглуулгын бүтээгдэхүүнүүд болон өвөрмөц савлагаа, давтагдашгүй найрлагатай сүрчигнүүд орлоо.


1. Cle de Peau Beauté Bal Masqué

Цуглуулгын дизайныг брэндийн мэргэжилтнүүд Леди Гагагийн хуучин бүтээлч захирал, үнэт эдлэлийн дизайнер Жожи Козиматай хамтран бүтээсэн юм. Түүний уран бүтээлийн нэгээхэн хэсэг болсон тод ба өвөрмөц маскнууд Cle de Peau Beauté цөөн тоогоор гарсан бүтээгдэхүүний савлагааг чимсэн харагдлаа. Цуглуулгад нүүр будалтын бэлгийн багц, арьс гялалзуулагч биеийн пүдр, хумсны будгийн багц болон нүүрний арьс сэргээх ийлдэс багтжээ.

2. Dolce & Gabbana Beauty Voyage

Animalier нэртэй уран бүтээлчийн алдарт ирвэсний хээтэй шинэ будгийн иж бүрдэл нь авсаархан хэмжээтэй ч өдөр тутмын энгийн болон үдшийн тод будалт хийхэд шаардлагатай бүхий л зүйлсийг дотроо агуулж байгаа. Нүдний дөрвөн өнгийн нүдний тень, хацар өнгөлөгч ба уруулын будгийн хоёр өнгөөр гоо сайхны сонирхолтой төрх бүтээхэд хялбар байх болно.

Ховор бөгөөд хүсэмжит гоо сайхны бүтээгдэхүүнүүд (фото 1)

3. Giorgio Armani Sì Murano Edition

Энэхүү бөөрөлзгөнө, лийр, бэрсүүт жүрж ба фрезия цэцгээс бүрдсэн найрлагатай, сууриндаа 24 карат бүхий алтан хавтантай, гар аргаар хийгдсэн Венецийн шилэн савлагаатай сүрчиг нь нарийн мэдрэмжтэй бүсгүйчүүдэд сайхан бэлэг болно.

Ховор бөгөөд хүсэмжит гоо сайхны бүтээгдэхүүнүүд (фото 2)

4. Guerlain-ы хязгаарлагдмал сүрчиг

Яст мэлхийн дүрстэй, 60 мл-ийн болор савалгаатай сүрчиг Baccarat ба Desrues брэндүүтэй хамтарсан Guerlain-ы бүтээл юм. Энэхүү сүрчгийн алтадсан хүрээтэй таглааны өнгийг сонгож, ирээдүйн эзний нэрний эхний үсгүүдийг дээр нь сийлүүлж болох тул тун өвөрмөц бэлэг болох нь гарцаагүй. Урлагийн бүтээл үнэлдэг хүмүүст заавал ч үгүй таалагдана.

Ховор бөгөөд хүсэмжит гоо сайхны бүтээгдэхүүнүүд (фото 3)

5. La Prairie Caviar Spectaculaire

Арьс залуужуулах үйлчилгээтэй домогт Luxe тосны зул сарын хувилбар нь болор савлагаатайгаар гарчээ. Савлагааны дүрс Baccarat-ын алдарт Harcourt 1841 дарсны хундгыг санагдуулна.

Ховор бөгөөд хүсэмжит гоо сайхны бүтээгдэхүүнүүд (фото 4)

 

цааш үзэх